Узбек плов хийх жор

//Узбек плов хийх жор

Узбек плов хийх жор

  1. Орц:

Будаа /нарийн урт/       0,5 кг

Лууван                                 0,5 кг

Мах                                       0,5 кг

Сонгино                               3 ш

Оливийн тос                      250 мл

Вандуй                                 200 гр

Чинжүү                                2 ш

Сармис                                1 бүтэн

Зира                                      30 гр

Хачир өөрийн сонголтоор

  1. Бэлтгэл хийх:

Сонгино, лууван, махаа хэрчиж бэлдэнэ. Мах том дөрвөлжин, лууван урт нарийхан байх тусмаа сайн, сонгино нарийхан бөөрөнхий хэрчинэ.

  1. Хийх дараалал

Оливын тосоо халаагаад махаа хийж хуурна. Дээр нь сонгино, давс хийж дахин хуурна. Сонгино түлэгдэх өнгө ороод ирэхээр нь луувангаа хийж хуурна. Ингээд 2-5 минут хуураад дээр нь ус тохируулан нэмж хийнэ. Дээр нь сармисаа бүтнээр нь хийгээд 40-45 минут буцалгана.

Дараа нь сармисаа авч, вандуйгаа нэмж тараагаад дээр нь будаагаа нэгэн жигд тараасны дараа усаа тохируулан хийнэ. Ингээд будаан дээрээ зираг нэмж цацаад зөвхөн будаатайгаа хольж хутгана. Мөн усаа нэмж тааруулж өгөөд 5 минут жигнээд  дээр нь сармис чинжүүгээ хийж дахин 20-25 минут жигнээд бэлэн болно.

Бэлэн болсоны дараа нийлүүлж хутгана.

Хачир та өөрийн сонголтоор оруулж өнгө үзэмж нэмж болно.

 

2019-07-04T14:18:59+08:002019 оны 07-р сарын 04|Хоолны жор|

Leave A Comment