Узбек гамбиран талх Уй нони /Ui noni/

Home/Зөвлөгөө/Узбек гамбиран талх Уй нони /Ui noni/

Узбек гамбиран талх Уй нони /Ui noni/

ui noniХоёр аяга бүлээтгэсэн сүүнд цайны халбага давс,  40гр хөрөнгө уусгаад үүндээ 1 кг гурилаа багаар гоожуулан хутгаж хатуувтар зуурмаг бэлтгэнэ. Ингээд бөөрөнцөг хэлбэрт оруулж хоёр алган дээрээ өнхрүүлж хэвжүүлээд дулаан газарт тавьж хөөлгөнө.

Дараа нь тус бүр 150-200 гр хэмжээтэй тасалж бөөрөнхийлөөд ирмэгээрээ 2см,голоороо 0,5 см зузаантай дугуй гамбир хэвлэнэ. Гамбираа хэд хэдэн газар савхаар хатгаж нүх гаргаад чийгтэй алчуураар бүтээж хэсэг хугацаанд байлгана. Шарах шүүгээг 150 хэм халааж тосолсон тэвшинд гамбираа өрөөд гадна талдаа шаргал хайрагдас тогттол битүү хайрч болгоно.

2016-10-17T22:48:14+00:00 2014 оны 09-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment