Төмөр агуулсан хүнсний бүтээгдэхүүн

Home/Зөвлөгөө/Төмөр агуулсан хүнсний бүтээгдэхүүн

Төмөр агуулсан хүнсний бүтээгдэхүүн

Төмөр нь хүний биед шаардлагатай эрдэс бодисын нэг юм. Төмөр нь хүний биед 2 хэлбэрээр оршдог. Төмөр нь гемоглобинтой холбоотой орших бөгөөд гем дэх төмөр хэлбэрээр 70% нь, гемийн бус төмөр 30% хэмжээтэй оршдог.

 Бие мах бод дах үүрэг:

Төмөр нь хүний бие махбодод олон биологийн үйлчлэл үзүүлдэг. Төмөр нь нарийн гэдсэнд шимэгдэнэ. 25% нь махан бүтээгдэхүүнээс, 10% нь ургамлын бүтээгдэхүүнээс шимэгдэнэ.

  • Эдийг хүчил төрөгчөөр хангана. Хэрэв төмөр дутагдвал цусан дах гемоглобин буурч цус багадалт үүснэ.
  • Олон тооны бодисын солилцооны урвалд оролцдоно.

Витамин С-ээр баялаг хүнсний ногоо, жимс жимсгэнэтэй хамт хараглах нь төмрийн шимэгдэлтийг сайжруулж өгдөг.

Хүнсний ногоо болон хүнсний бусад бүтээгдэхүүнд агуулагдах хэмжээ:

Source: Ciqual

Төмрийг их хэмжээгээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүн

мг/100г

Чанасан цусан хиам 22
Шувууны шарсан мах 20
Хонины элэг 14
Какао нунтаг, туулайн мах, тахианы элэг 10-12
Чанасан бөөр, шар буурцгийн гурил, гургуул, хуурай сэвэг гарам ургамал 8-9
Хясаа, буудайн үр, хуурай цагаан шош 7-8
Наранцэцгийн үр, хясаа, тугалын элэг, баяжуулсан эрдэнэ шиш, яншуй, шарсан бугын мах, улаан буудай, хуурай чангаанз 5-6
Овьёосны гурил, адууны мах, ойн самар, шарсан үхрийн мах, бутлаагүй тариагаар хийсэн гурил, чансан үхрийн мах, чансан яншуй, багваахай цэцэг, үхрийн махан стеак, хатаасан нандин чавга 3-4

Санал болгож буй тун хэмжээ:

Төмрийг хоногт 14мг-ийг хэрэглэх хэрэгтэй.

The RNAs (Recommended Nutritional Allowances) дараах хэмжээгээр төмрийг хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөжээ:

Насны ангилал

RNA мг/хоногт

Нас 1-3 7 мг
Нас 4-9 7 мг
Нас 10-12 8 мг
Залуучууд, 13-19 12 мг
Охидууд, 13-19 14 мг
Насанд хүрсэн эрэгтэй 9 мг
Сарын тэмдэг ирж байгаа эмэгтэй 16 мг
Цэвэршсэн эмэгтэй 9 мг
Жирэмсэн хүн 25-35 мг
Өндөр настанууд 10 мг

 

 

Эх сурвалж: http://www.fondation-louisbonduelle.org

2016-10-17T22:51:11+00:00 2012 оны 05-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment