Төмс тарих

Home/Зөвлөгөө/Төмс тарих

Төмс тарих

төмсТөмсийг сэвсгэр, сийрэгжүүлсэн хөнгөн хөрсөнд, сайн чанарын эрүүл төмсийг сонгон тарих нь чухал байдаг. Үрийн төмсийг дулаан гэрэлтэй газар, 30 хоногийн өмнөөс тараан тавьж бэлтгэнэ. Эрт ургацын төмс авахын тулд төмсөө 5-р сарын эхний долоо хоногт тарих хэрэгтэй. Гэхдээ ихэвчлэн 5-р сарын хоёр дахь арав хоногт багтаан тарьдаг.

Төмсийг тарихдаа хөрсийг малын өтөг бууцаар бордож болох бөгөөд хөрсөн дэх хогийн ургамлын үндэс болон бусад хог хаягдлыг сайтар цэвэрлэнэ.

Төмс тарилт

Төмсийг хувааж болон жижгэвтэр үрийн төмсийг дангаар нь 8-10см-ийн гүнд суулгах хэрэгтэй. Ингэхдээ мөр хооронд 60см харин булцуу буюу суулгац хооронд 25 см зайтай байхад сайн. Төмсөө суулгасны дараа нийлэг хучлагаар сайтар хучиж, дулаан байлгаж чадвал ургалт нь хурдасдаг. Харин 5-р сарын сүүлээр нийлэг хучлагаа өдрийн цагаар хуулж, шөнөдөө 0°С хүртэл хучиж байх шаардлагатай. Шөнө 0°С-ээс дулаан байвал хучлагыг авах хэрэгтэй. Төмс нь 20 см хэртэй өндөр ургасны дараа цэцэглэж эхэлдэг.

Цэцэглэх үед нь сул, сийрэг шороогоор сайтар манаж өгөөрэй. Усалгааны хувьд ургалтын хугацаанаас хамаарч 4-6 удаа услах нь үр дүнтэй. Усалгааны дараа хөрсийг зөөлөн самнах хэрэгтэй. Эрт ургацын төмсийг 7-р сарын сүүлчээр, харин орой ургацыг 8-р сарын сүүл, 9-р сарын эхээр хураадаг. Хураасныхаа дараа төмсийг хатааж ангилах хэрэгтэй. Дунд зэргийн хэмжээтэй төмс нь удаан хадгалагддаг тул үрсэлгээнд зориулж хадгалбал сайн. Харин том болон жижгийг нь хүнсэндээ хэрэглээрэй. Төмсний хадгалалтад онцгойлон анхаарч хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай.

2016-10-17T22:47:11+00:00 2015 оны 06-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment