Төмс лийртэй салат

Home/Зөвлөгөө/Төмс лийртэй салат

Төмс лийртэй салат

ghjkhj;Орц: 4 хүн

  • Төмс 1 кг
  • Чанасан өндөг 2 ш
  • Сонгино 1 ш
  • Лийр 1 ш
  • Дарсан өргөст хэмх 3 ш
  • Гахайн утсан мах 100 гр
  • Ургамлын тос 3 х/х
  • Ногооны шөл 150 мл
  • Йогурт 150 гр
  • Өргөст хэмх дарсан шүүс 4 х/х
  • Чихэрлэг гич 2 х/х
  • Давс, нунтаг хар перец

Хийх арга:

  1. Төмсийг бүтнээр нь чанана. Гахай махыг урт нарийхан, лийрийг таллаж, өргөст хэмх болон сонгиныг жижиг дөрвөлжин тус тус хэрчинэ.
  2. Төмсийг хальслаад том хэрчинэ. Хайруулын тавганд ургамлын тосоо хийж халаагаад, гахайн махыг сонгинотой нийлүүлж хуураад өргөст хэмхний шүүс, 100 мл шөл нэмж буцалгаад лийрээ хийж 2 минут буцалгана.Дараа нь төмсөө хэмж хутгаад салатны тавганд хийнэ.
  3. Сүмс бэлтгэхдээ: үлдсэн шөлийг йогурт, гич, давс, перецтэй нийлүүлж хутгана. Өндгийг 4 хувааж хэрчээд салат дээр нэмж сүмс, давс, перецээ хийгээд зөөлөн хутгаж холиод ширээнд өгнө.
2016-10-17T22:47:25+00:00 2015 оны 04-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment