Төмсний сорт /төрлүүд/

Home/Зөвлөгөө/Төмсний сорт /төрлүүд/

Төмсний сорт /төрлүүд/

Төмсний сортуудыг болц гүйцэх хугацаагаар нь нэн эртийн, эртийн, дунд эртийн, дундын, дунд оройн, оройн гэж ангилна. Манай оронд төмсний эрт болцтой сорт голлож тариалдаг.

Бидний өдөр тутмын хоол хүнсэнд хэрэглэдэг ногоо бол яахын аргагүй төмс билээ. Бид дэлгүүрээс төмсийг авахдаа цагаан бол муу /хятад/, шар бол гайгүй сайн хэмээн ерөнхий ойлголттой байдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд Монгол оронд тариалж байгаа болон худалдаалагдаж байгаа төмсний сортуудыг товч танилцуулья.

  1. Приекульский ранний

Коблер, Юбель сортуудыг эвцэлдүүлж Латви улсын Приекульскийн туршлага станцад гаргасан. Амтлаг, хадгалалт сайн даадаг. Булцууны /төмс/ дундаж жин 85-115 гр, 11-14% цардуул, 2,1% уураг, 7-14% с витамин агуулна. Булцуу нь цагаан бөөрөнхий зууван хэлбэртэй, гөлгөр хальстай. Навчлал сайтай, цаг агаарын таагүй үед амархан налдаг, олон иштэй, дунд зэргийн өндөртэй. Том цагаан цэцэгтэй, богино хугацаанд эрчимтэй цэцэглэнэ.

  1. Хонгор

1982 онд Казакстаны төмс, хүнсний ногооны хүрээлэнд Весна, Резерв сортуудыг эрлийзжүүлсэн эрлийз материалаас 1989 оноос манай оронд экологийн сорилт хийж шалгаруулан 2006 нутагшсан сортоор батлагдсан. Дунд эрт болцтой, 90-100 хоногт боловсроно. Булцуу нь зуйвандуу бөөрөнхий, махлаг эд нь цагаан, гөлгөр хальстай. 18,7-24% хуурай бодис, 12,8% цардуул, 11,2% с витамин агуулна. Амт сайтай, хадгалалт сайн даадаг хоолны төмс юм.

 

  1. Астила

Зүүн Германаас /хуучин/ гаралтай. 1970-д оны сүүлчээр манай оронд нутагшсан. Эрт болцтой, хоолны төмс. Одоо Төв аймгийн Борнуур, Жаргалант орчмоор нилээд тариалагдаж байгаа. Борнуурын шар төмс, Жаргалантын шар төмс, Монгол шар төмс хэмээн зах зээлд сайн танигдсан.

  1. Витара

Герман улсаас гаралтай 2000-2003 онд Борнуурын сорт сорилтын салбарт соригдож, 2004 оноос тариалангийн гол бүсүүдэд, 2007 онд  нутагшсан сортоор батлагдсан. Дунд эртийн болцтой ба 80-90 хоногт болц нь гүйцнэ.

 

  1. Импала

Нидерланд улсын Agrico Research BV институтэд эрлийзжүүлэгийг аргаар гаргасан. Европын холбооны улсуудад өргөн тариалагддаг төмсний сортын шинэчилсэн каталогид 2003 онд бүртгэгдсэн эрт болцтой сорт юм. 2004 оноос манай орны хэд хэдэн бүсэд экологийн сорилт хийгдэж 2006 онд ирээдүйтэй сортоор 2007 онд нутагшсан сортоор батлагдсан.Цэцгийн өнгө цагаан булцууны хальс шар өнгөтэй,махлаг эд нь шар, гүехэн нүдтэй,зууван дугуй хэлбэрийн булцуутай.

  1. Санте

Нидерланд улсын AGRICO RESEARCH BV институтэд эрлийзжүүлэлтийн аргаар гаргасан.Европын холбооны улсуудад өргөн тариалагддаг төмсний сортын шинэчилсэн каталогид 2003 онд бүртгэгдсэн дундын болцтой сорт юм.2004 онооё манай орны хэд хэдэн бүсэд экологийн сорилт хийгдэж 2006 онд ирээдүйтэй сортоор батлагдсан. Цэцгийн өнгө цагаан булцууны хальс шар өнгөтэй,махлаг эд нь шар, гүехэн нүдтэй,зууван дугуй хэлбэрийн булцуутай.

2016-10-17T22:50:58+00:00 2012 оны 09-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment