Орц:
- төмс 1кг
- алимны цуу 3 ц/х
- майонез 80гр
- хуурай гич 1 ц/х
- нунтаг сармис 2 ц/х
- хэрчсэн яншуй 1 /4 шилэн аяга
- жижиглэж хэрчсэн дарсан өргөст хэмх 1 /4 шилэн аяга
- жижглэж хэрчсэн улаан сонгино
- цоохор майлз 1 /2 шилэн аяга жижиглэж хэрчсэн
- давс, перец
Хийх арга:
- Дунд зэргийн хэмжээтэй төмс байвал илүү тохиромжтой. Ижил хэмжээтэйг ялган авч угаан хальстай нь давстай хүйтэн усанд чанана.
- Хэт болгож болохгүй. Сэрээгээр хатгахад зөөлөрч бутардаг болгоод төмсөө гаргаж хүйтэн усанд сойно.
- Хөргөсөн төмсөө хэрчиж нэг саванд хийж дээрээс нь алимны цуугаа хийн таглаж 3-4 цаг хөргөгчинд байлгана. Жигд хэмжээтэй хэрчихийн тулд өндөг зүсэгч ашиглаж болно.
- Хэрчиж бэлтгэсэн бусад ногоогоо төмстэйгээ хольж, дээр нь майонез нэмнэ. Хольж хутгаж байхдаа давс, перецээр амтална.
Weekend №13 /2013/
Leave A Comment