Төмсний салат

Home/Зөвлөгөө/Төмсний салат

Төмсний салат

ОРЦ: (4 порц)salat-cartofel-myas

  • Бүтнээр нь чанасан төмс 4 ш
  • Давсалсан өргөст хэмх 4 ш
  • Сонгино 1 ш
  • Алимны уксус 2х / х
  • Лаазласан мөөг 50 гр
  • Ногоон вандуй 50 гр
  • Гахайн давсалсан мах 100 гр
  • Гоньд, давс, перец

Хийх арга:

  1. Сонгиныг тал цагираг хэлбэртэй хэрчинэ. Давс, элсэн чихэр, уксусыг нийлүүлж хутгаад сонгино дээр хийж 10 минут байлгаад сонгиныг шүүж авна. Гахайн мах, мөөгийг хэрчээд сонгины хамт хөнгөхөн хуураад дээр нь нимгэн хавтгай хэрчсэн төмс нэмж үргэлжлүүлэн 3 минут шарна.
  2. Өргөст хэмхийг нимгэн хавтгай хэрчинэ. Вандуйг лаазнаас нь гаргаж шүүнэ. Шарсан мах, төмсийг салатны тавганд хийж дээр нь вандуй, өргөст хэмх нэмж хутгаад гоньдоор чимэглэнэ.
2016-10-17T22:48:18+00:00 2014 оны 08-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment