Төмсний рулет

// Төмсний рулет

 Төмсний рулет

bef80d5652_340cropОрц:  2 хүн

o   Төмс 250гр

o   Өндөг  1ш

o   Мөөг 45гр

o   Сонгино  50гр

o   Хавчны мах  70гр

o   Маргарин 15гр

o   Нунтаг сухарь  40гр

o   Ургамлын тос  30гр

o   Мөөгний сүмсэнд:

o   Ус  300мл

o   Маргарин  10гр

o   Сонгино  150гр

o   Гурил  10гр

o   Цөцгийн тос 10гр

o   Хуурай шоо шөл  1ш

Хийх арга:

  1. Мөөгийг цэвэрлэж  бэлтгээд ½ хэсгийг нь жижиглэж хэрчинэ. Сонгиныг  хальсалж цэвэрлээд жижглэн хэрчиж, хэрчсэн мөөгтэй нийлүүлж хуураад хавчны мах, давс перец нэмж хутгана.
  2. Хальсалж угаасан төмс дээр халуун ус, давс нэмж гүйцэт болтол нь чанана. Болсон төмсийг хөргөөд нухашлаж өндөг нэмж хутгаад порцлон хувааж, голд нь мөөгтэй шанзнаас хийж рулет хэлбэртэй болгоод нунтаг сухарьт өнхрүүлж бүрнэ.
  3. Халаасан тосонд шанзалсан төмсний рулетнуудээ хийж шаргал хайрстай болтол нь шарж таваглаад яншуйгаар чимэглээд хажууд нь мөөгний сүмс асгаж  өгнө.
  4. Сүмс бэлтгэхдээ: Сонгино, мөөгийг жижглэж хэрчээд хамтад нь 5 минут хуурна. Гурилыг хуурайгаар нь хуураад шөл нэмж задалж хутгаад дээр нь сонгино, мөөгөө хийж 15 минут буцалгаад цөцгийн тос нэмж хутгаад, амтат мөөгний сүмс бэлэн болно.
2016-10-17T22:48:14+00:00 2014 оны 09-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment