Төмсний пицца

//Төмсний пицца

Төмсний пицца

33Орц:

  • Төмс 150гр
  • Гурил 150гр
  • Цөцгийн тос 80гр
  • Амтат чинжүү 3ш
  • Татсан мах 500гр
  • Улаан лооль 2ш
  • Голланд бяслаг 70гр
  • Сонгино 1ш
  • Ургамлын тос,яншуй
  • Нунтаг улаан перец
  • Давс 1 ц/х

Хийх арга:

  1. Төмсийг хальсалж чанаад, нухашлаж дээр нь цөцгийн тос, гурил, давс нэмж зуурна. Шаардлагатай бол гурил нэмж болно. Чинжүү сонгиныг урт нарийхан хэрчээд халаасан тосонд шаргалттал нь хуураад өөр тавганд хийнэ.
  2. Уг хайруулын тавганд нь татсан махаа хийж дутуу болцтой байхаар хуураад ногоонуудтай нийлүүлж давс перецээр амтална. Зуурмагийг тосолсон тэвшинд хийж дээр нь татсан махтай шанзаа тавиад дээгүүр нь цагираг хэлбэртэй хэрчсэн лооль тавьж үйрүүлсэн бяслаг цацна.
  3. Пиццагаа шарах шүүгээнд 180 хэмд 40 минут жигнээд ширээнд өгөхдөө жижиглэж хэрчсэн яншуй цацаж чимэглэнэ.
2016-10-17T22:47:56+00:00 2014 оны 12-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment