Төмсний зутан шөл

//Төмсний зутан шөл

Төмсний зутан шөл

gruelОрц: /2 порц/

  • 240 гр төмс
  • 12 гр шар лууван
  • 10 гр гурил
  • 10 гр цөцгийн тос
  • 75 гр сүү
  • 1/8 ш өндөг
  • 500 гр шөл

Хийх арга:

  1. Хальсалж цэвэрлэсэн төмсийг буцалж байгаа давстай ус буюу шөлөнд үйж гүйцэд чанасны дараа тосонд хуурсан шар лууван, сонгино хийж бөөнгүй болтол нь нухаж шөлөөр зутагнаад дээр нь цагаан сүмс хийж чанана.
  2. Шөл бэлэн болмогц өндөг сүүний хольц эсвэл цөцгийн тостой халуун сүүгээр амт оруулж нэмнэ.
  3. Цагаан сүмс бэлтгэхдээ халуун хайруулын тогоонд цөцгийн тос хийж дээр нь сонгино хуураад  бага хэмжээний шөл, хуурсан гурил нэмж зутагнатал буцалгана. Болсны дараа шүүнэ.

Ногоогоор хийх хоол /69 дэх тал/

2016-10-17T22:50:39+00:00 2012 оны 12-р сарын 17|Зөвлөгөө|

Leave A Comment