Төмсний зраз

Home/Зөвлөгөө/Төмсний зраз

Төмсний зраз

1Орц:

  • Түүхий төмс 240г
  • Чанасан төмс 50г
  • Үхрийн мах 50г
  • Бөөрөнхий сонгино 20г
  • Перец, давс

Хийх арга:

  1. Арилгаж угаасан түүхий төмсийг үрүүлд үрж базаж нягтруулна. Мөн чанасан төмсийг бөөнгүй болтол нь сайн нухаад түүхий төмстэй хольж давсаар амтална.
  2. Махыг жижиглэн хэрчиж давс, амтлагчууд, хэрчсэн сонгиноор амт оруулан усаар шүүслэж өгнө. Бэлдсэн төмсөө таслан бөөрөнхийлж дунд нь хонхойлж аяга хэлбэрт оруулаад амталсан махаа хийж боогоод бүтүүн зайдасны хэлбэрт оруулан усанд 20 минут чанана.
  3. Бэлэн болсон зразаа шарсан сонгино болон гахайн өөхөөр хачирлана.
2016-10-17T22:47:50+00:00 2015 оны 01-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment