Төмсийг зооринд хадгалах арга

Home/Зөвлөгөө/Төмсийг зооринд хадгалах арга

Төмсийг зооринд хадгалах арга

Төмсийг хадгалахдаа орой ургацын, зузаан хальстай, гэмтэж бэртээгүй, хуурай, соёолоогүй төмсийг сонгож авдаг. Юуны түрүүнд төмсний шороог арилгаж, хатаах хэрэгтэй.

Төмсийг хуурай, сэрүүн, харанхуй орчинд хадгалахад хамгийн тохиромжтой бөгөөд, агаар орох нүх сүвтэй, модон буюу зузаан цаасан, сараалжин хайрцганд хийж, хадгалах нь хамгийн зөв хадгалалт юм. Хайрцагны ёроолд үртэс дэвсч, төмсөө хийгээд, дахин үртсээрээ чигжиж өгвөл төмсөнд чийг нэвтрэхгүй сайн байдаг.

Хайрцагтай төмсийг чийг багатай сэрүүн газар, эсвэл нүхэн зооринд хадгална. Төмсийг хадгалах газрын дулаан +3-+5 хэм, чийглэг 80-90 хэм байвал зохино. Нүхэн зоорийг гэрийн нөхцөлд бэлтгэхдээ хадгалах төмсний хэмжээний зоорь ухаж, дотор талыг нь банзаар доторлоод, нээж хаахад зориулсан таг хийнэ. Зооринд агаар, гэрэл гэгээ нэвтрэхгүйгээр бодож хийх хэрэгтэй. Гэрэлд байлгаснаас болж, төмсөнд хүний биед хортой, соланин гэдэг бодис үүсдэг. Зоорь хэтэрхий хүйтэн бол төмс нялуун, эвгүй амттай болдог.

2016-10-17T22:50:52+00:00 2012 оны 10-р сарын 02|Зөвлөгөө|

Leave A Comment