Орц: 1 хүн
o Үхрийн татсан мах 400 гр
o Ямааны сүүн бяслаг 200 гр
o Чинжүү 1 жижиг лааз
o Оливын тос 4 х/х
o Сонгино 2 ш
o Сармис 2 хумс
o Томатны паст 4 х/х
o Давс 1 ц/х
o Майоран 1 ц/х
o Нунтаг улаан перец 1 ц/х
o Нунтаг хар перец
Хийх арга:
- Үндсэн зуурмагаа жорын дагуу бэлтгэнэ. Сонгино, сармисыг хальслаад жижиглэж хэрчинэ. Татсан махыг сонгино сармис амтлагчууд давс перецтэй нийлүүлж хутгаад хөнгөн хуурна.
- Лаазнаас чинжүүг гаргаж шүүсийг нь шүүнэ. Хайруулын тавганд оливын тос хийж халаагаад амталсан махаа хийж хуурна.
- Зуурмагийг 4 хувааж нимгэн элдээд тэвшин дээр тавина. Зуурмаг бүрт томатны паста түрхэж дээр нь амталж хуурсан махаа тэнцүү хувааж жигдхэн тарааж тавина.
- Дээр нь чинжүү бяслагаа цацаж өгнө. Пиццаг 180 хэм хүртэл урьдчилан халаасан шарах шүүгээнд 15-20 минут жигнэнэ.
Leave A Comment