Туна Пицца

Home/Зөвлөгөө/Туна Пицца

Туна Пицца

07-Germany-tunaОрц: 4 хүн

Зуурмагт:

  • 180-200 гр гурил
  • 20 гр элсэн чихэр
  • 50 гр ургамлын тос
  • 1/2 өндөг
  • бага зэрэг дрожж
  • давс
  • 200 гр ус

Шанзанд:

  • 200 гр Heinz соус
  • 100 гр бяслаг
  • 185 гр өөрийн шүүсэнд нь нөөшилсөн туна загас
  • 1 ш улаан амтат чинжүү
  • 1 ш ногоон амтат чинжүү
  • 1 ц/х Heinz кетчуп

Хийх арга:

  1. Зуурмаг бэлдэхдээ гурил дээрээ ургамлын тос, өндөг зэргийг хийж сайтар  багсарна. Бүлээн усанд дрожж, элсэн чихэр, давсаа хийж уусгаад багсарсан гурил дээрээ хийж шингэвтэр зуурмаг болгон 20 минут амрааж хөөлгөнө.
  2. Хөөсөн гурилыг нухаж хэвэндээ хэвлээд  дээр нь эхлээд соусаа дараа нь бяслаг, туна болон урт нарийхан хэрчсэн чинжүүг жигд тарааж тавина.
  3. Нэг халбага Heinz кетчупыг усаар шингэлээд гурилны илүү гарсан ирмэг дээгүүр түрхэж өгнө. (Пиццаны ирмэг шаргал өнгөтэй болно.)

хоол.мн-с

2016-10-17T22:49:07+00:00 2013 оны 12-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment