Туна загастай ногооны салат

Home/Зөвлөгөө/Туна загастай ногооны салат

Туна загастай ногооны салат

 

Туна загастай ногооны салат

Орц 6 хүн Өргөст хэмх 2ш Хөлдөөсөн ногоон шош 200 гр Рукола навч 50 гр Салат навч 0,5 багц Ургамлын тос 3 х.х Авакода 1 ш Улаан дарсны уксус 1 х/х Давс Лаазалсан туна загас 400 гр Үрлэн лооль 500 гр Ногоон нимбэг(лайм) 1 ш

Ingredients

  • Өргөст хэмх 2ш
  • Хөлдөөсөн ногоон шош 200 гр
  • Рукола навч 50 гр
  • Салат навч 0 5 багц
  • Ургамлын тос 3 х.х
  • Авакода 1 ш
  • Улаан дарсны уксус 1 х/х
  • Давс
  • Лаазалсан туна загас 400 гр
  • Үрлэн лооль 500 гр
  • Ногоон нимбэг 1 ш лайм

Instructions

  • Шошийг гэсгээлүйгээр буцалж буй давстай их хэмжээний усанд 5 минут чанаад шүүж аваад хүйтэн усаар зайлна. Хөргөөд 2 үзүүрээс нь бага зэрэг тайрч өгнө.
  • Лаймын хальсыг жижиг нүхтэй үрүүлд үрж хальслаад шүүсийг нь шахаж авна. Авакода таллаж хэрчээд хальсальж, ясыг салгаж цэвэрлэнэ. Зөөлөн эдийг нь дөрвөлжлөн хэрчээд, дээгүүр нь лаймын шүүс цацаж тавина.
  • Лооль,өргөст хэмх,рукола,салат навчийг угааж хатаана. Лоолийг таллаж,өргөст хэмхийг тал цагираг хэрчинэ. Навчийг гараар тасдаж жижиглэнэ.Руколагийн хэдэн том навчийг үлдээгээд бусдыг нь хэсэглэж хэрчинэ.
  • Бүх ногоон навчнуудаа саванд хийгээд дээр нь уксус, тос, давс, перец, хийж хутгаад амт ортол нь 10 минут байлгана.
  • Салат дээрээ хэрчсэн улаан лооль, шош, өргөст хэмх, авакода, лаайм нэмж хутггана.
  • Лаазтай туна загасны шүүсийг гоожуулаад, хэсэглэж жижиглээд салат дээр нэмж хутгаад ширээнд өгнө.
2017-10-23T16:49:35+08:002017 оны 04-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment