Туна,эрдэнэшиштэй салат

//Туна,эрдэнэшиштэй салат

Туна,эрдэнэшиштэй салат

hghlkОрц: 4 хүн

  • Гоймон 250гр
  • Тосонд дарсан туна 1лааз
  • Хөлдөөсөн эрдэнэ шиш 400гр
  • Улаан амтат чинжүү 1ш
  • Сармис 2 хумс
  • Ногоон сонгино 1ш
  • Укроп 2-3 мөчир
  • Үртэй гич ц/х
  • Давс,нунтаг хар перец

Хийх арга:

  1. Тунаг лаазнаас нь гаргаж, шүүрэн шанаганд хийгээд тосыг нь гоожуулсны дараа жижиглэнэ. Эрдэнэ шишийг савнаас нь гаргаж шүүнэ. Том саванд ус хийж буцалгаад давс, гоймонгоо хийж зааврынх нь дагуу чанаж болгоно.
  2. Болсон гоймонгоо шүүгээд, саванд нь буцаан хийж, туна загасны шүүсэн тосноос бага зэрэг хийж хутгаад хөргөнө. Эрдэнэ шишийг халуун усанд 3-4 минут байлгаж шүүгээд амталсан гоймон дээр нэмж хутгана.
  3. Чинжүүг хальслаад жижиглэж хэрчинэ. Ногоон сонгиныг угаагаад маш нарийхан хэрчинэ. Гоймон дээрээ хэрчсэн чинжүү, сонгино нэмж хутгана.
  4. Амтлагч бэлтгэхдээ: Сармисыг үрүүлд үрээд, гоньдыг жижиглэж хэрчээд, загасны тос гич, давс, перецтэй нийлүүлж хутгана. Салатны бүх орцоо нийлүүлж том саванд хийгээд дээр нь бэлтгэсэн амтлагчаа нэмж хутгаад ширээнд өгөхийн өмнө хэсэг байлгана.

 

 

2016-10-17T22:46:54+00:00 2015 оны 11-р сарын 27|Зөвлөгөө|

Leave A Comment