Туйлын бөөрөлзгөнө –Rubus arcticus

Home/Зөвлөгөө/Туйлын бөөрөлзгөнө –Rubus arcticus

Туйлын бөөрөлзгөнө –Rubus arcticus

rubus arcticusХэнтий, Хөвсгөл орчмын уул нуруудын гацуур, жодоон ой, сийрэгдүү хар модон ой хуш хар модон ойн гол горхины эргийн намгархаг хэсгээр ихэвчлэн ургадаг, сарнай цэцгийн овогийн 35см хүртэл өндөр намхан сөөгний жимсгэнэ.

Өргөсгүй шулуун иштэй, гурвалсан, нарийхан, арьслаг, үрчгэр гадаргуутай навчтай. Ягаан буюу улбар ягаан, өнгийн бал ихтэй цэцгүүд нь 7-р сард жигдрэн ургана.

Хүрэн улаан буюу бүдэг улаан өнгийн нийлмэл жимс нь 8-р сард боловсроно. Жимсэнд нь чихэр, С аминдэм, алим, нимбэгний хүчил, идээлэх бодис, будагч эд нэлээд хэмжээгээр агуулагдсан байна.

Залуу навчийг жимсний цай бэлтгэхэд хэрэглэдэг байна. Боловсорч гүйцсэн жимс нь хялбархан няцарч гэмтдэг учраас хур бороогүй, нарлаг өдөр түүж 3кг-аас илүүгүй багтаамжтай сагс, сүлжмэл саванд хийж тэр өдөртөө багтаан боловсруулах ба борлуулах газарт хүргүүлэх шаардлагатай.

2016-10-17T22:50:20+00:00 2013 оны 02-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment