Тошлой /Grossularia mill/

//Тошлой /Grossularia mill/

Тошлой /Grossularia mill/

Grossularia millМанай оронд нэг зүйл тошлой ургадаг. 6 дугаар сард цэцэглэж исгэлэн улаан жимс нь 8-9-р сард боловсордог. Үр жимсэнд саахар, нимбэг, алимны хүчил, төмрийн исэл, идээлэх, азотлог бодис, пектин, каротин, С.Р.К.В1 аминдэм, кетахин, берберин, алкалоид, будагч ба аргаах бодис байдаг. С аминдэмийн хэмжээгээр үхрийн нүд, гүзээлзгэний дараа орно.

Жимсний найрлаганд 5-15% чихэрлэг бодис, органик хүчил, А. С ялангуяа P аминдэмээр баялаг төдийгүй бусад аминдэмийг агуулахын зэрэгцээ янз бүрийн эрдэс давсаар фосфор, кали, кальци, зэргийг үлэмж агуулна. Р аминдэмээр баялаг учир түүнийг эмчилгээний зориулалтаар өргөн хэрэглэдэг, ялангуяа судас хатуурахаас сэргийлнэ.Хоолны шингэцийг сайжруулах, цусны даралт ихдэх, цус багадах, байн байн цус харвах, арьсны ба шархлаа өвчний үед жимс, чанамлыг идэж ууж хэрэглэнэ. Жимснээс бусад хэсгүүдэд берберин гэдэг алкалоид бий. Энэ нь цөс хөөх, хоолны шингэлтийг сайжруулах, цусны даралт ихдэхэд жимсийг нь арьс шарлахад чанамлыг ууж хэрэглэнэ. Ардын эмнэлэгт тошлойны хандыг цус төлжүүлэх, ходоодны өвчин намдаах, сүрьеэ өвчний эсрэг, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэдэг тухай дурьдсан байдаг.

2016-10-17T22:50:35+00:00 2012 оны 12-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment