Торисуки

//Торисуки

Торисуки

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Орц: /2 хүнийх/

  • Навчит байцай 500 гр
  • Тахианы мах 300 гр
  • Өндөг 1 ш
  • Талх
  • Чинжүү
  • Улаан лоолийн сүмс
  • Давс
  • Перец
  • Сакэ архи эсвэл улаан дарс

Хийх арга:

  1. Тахианы махаа чанаж, шөлөн дээр нь нэг аяга сакэ архи /улаан дарс байж болно/ хийгээд, спиртийн бодисыг нь уурштал буцалгана. Шөлнөөсөө гуравны нэгийг аваад, улаан лоолийн сүмс, элсэн чихрээр бага зэрэг амтлаарай.
  2. Махаа буцалж байх зуур сонгиноо таллаад, нэг хэсгийг нь см орчим өргөн хэрчинэ. Мөн навчит байцаагаа аль болох урт нарийн хэрчвэл зохимжтой. Ингээд ялз чанагдаж, бэлэн болсон тахианы махаа яснаас нь салгаж, шарж бэлтгээд хэсэглэн хэрчинэ.
  3. Нэг зүсэм талх саванд үйрүүлж, дээрээс нь амны халбагаар хоёр удаа ус, нэг ширхэг өндгөө нэмнэ. Үүнийгээ сайтар хутгаж, зуурмаг болгоорой. Дээрээс нь шарж хэрчсэн тахианы махаа нэмж зуурна. Чинжүү, улаан лоолийн сүмс нэмбэл зүгээр. Хэрвээ та халуун ногоонд дуртай бол бага зэргийн перец нэмж болно.
  4. Сайтар халсан хайруулын тавганд ургамлын тос хийн сонгиноо шаргал болтол нь хуурна. Дараа нь зуурмагнаасаа тахианы махаа ялган сүмс нэмж, хуураарай. Махнаас сайтар үнэр гарч эхлэх үед үлдсэн зуурмагаа хийж хамтад нь шараарай.
  5. Хэрчиж бэлтгэсэн навчит байцаан дээр үлдсэн хар шөлөө нэмж, 10 минут битүү буцалгаснаар “Торисуки” бэлэн болно.
2016-10-17T22:46:37+00:00 2016 оны 03-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment