Тоор, амтат чинжүүтэй тахиан махан Соте

Home/Зөвлөгөө/Тоор, амтат чинжүүтэй тахиан махан Соте

Тоор, амтат чинжүүтэй тахиан махан Соте

kljhfОрц: 2 хүн

  • Тахианы ясгүй мах 200 гр
  • Оливын тос 3 х/х
  • Тоор томхон 1 ш
  • Амтат чинжүү 1 ш
  • Улаан сонгино 1 ш
  • Нимбэгний шүүс болон үйрүүлсэн хальс
  • Кумин, орегано 1 ц/х
  • Хүрэн сахар 2 ц/х
  • Үйрүүлсэн цагаан гаа 1 ц/х
  • Нунтаг хар перец
  • Халуун чинжүү
  • Кинзын мөчир
  • Давс, талх

Хийх арга:

  1. Тахианы махыг диагональ чиглэлд 5 мм-н зузаантай байхаар хэрчээд дээгүүр нь давс, чимх элсэн чихэр, 1 х/х оливын тос цацаж хутгаад таглаж 30 минут амт ортол нь байлгана. Сонгиныг тал цагираг хэрчиж давс, перец чимх элсэн чихэр нимбэгний шүүс цацаж мөн амт ортол нь байлгана.
  2. Үлдсэн нимбэгний шүүсийг нимбэгний хальс, цагаан гаа, давс, элсэн чихэр, кумин, орегано болон жижиглэж хэрчсэн чинжүүтэй нийлүүлж хутгаад сүмс бэлэн болно. Тоорыг буцлам халуун усанд хийж 2 минут байлгаад гаргаж хүйтэн усанд сойж хальсална. Тоор болон амтат чинжүүг 5-7 мм зузаантай байхаар хэрчинэ.
  3. Хайруулын тавгийг халаагаад тахианы махаа хийж дунд зэргийн гал дээр 2 минут шараад нөгөө талаар нь эргүүлж дахин 2-3 минут шараад тавганд гаргаж мөнгөлөг цаасаар бүрхэж тавина. Үргэлжлүүлэн 2 дахь порцны тахиан махыг шарна.
  4. Тахианы мах шарсан хайруулын тавганд тоор болон чинжүүгээ хийж зөөлөртөл нь 3-4 минут хуураад дээр нь тахианы махаа нэмж хийгээд сайтар хольж хутган дахин 2 минут орчим хуураад таваглаж шинэхэн талх болон хуурсан сонгино кинзны хамт ширээнд өгнө.

 

2016-10-17T22:46:55+00:00 2015 оны 11-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment