Орц:
- Тоор 1 кг
Уусмалд: /1 л усанд/
- Сахар 300 гр
- Гарц 2 шил /720 гр шилэнд/
Хийх арга:
- Жимсээ сонгохдоо нэгэн жигд хэмжээтэй болц нь гүйцсэн хэт зөөлрөөгүйг сонгоно. Сонгосон жимсээ урсгал усаар сайтар угаана. Буцалж буй усанд 3 минут байлгаад шүүлтүүрээр шүүж авна.
- Шүүсэн жимсээ хүйтэн усанд 5-10 минут сойгоод жимсээ хутгаар дундуур нь хуваана. Хүйтэн усанд сойсны дараа хальсыг нь гараар хуулахад амархан салдаг.
- Хальслаад савлахад бэлэн болгосон байна. Компотны уусмалаа орцын дагуу найруулна. Дараа нь аль болох үзэмжтэйгээр угааж ариутгасан шилэндээ савлана.
- Савласан жимсэн дээрээс уусмалаа хийгээд ариутгаж бэлтгэсэн таглаагаар таглана. Тагласан компотоо жигнүүрт зөөлөн гал дээр 20 минут ариутгана.
Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор-с
Leave A Comment