Тонх

Тонх

6+78+Өл шим, ашиг тус

Тонхны найрлаганд антисептик чанартай эфирийн тос, аминдэм, 16% хүртэл нүүрс ус, 39 орчим азотлог бодис, мөн өөх тос агуулагдана. С аминдэмийн агууламжаар нимбэгнээс илүү, нохойн хошуу, үхрийн нүдний дараа орно. Тонх нь кальций, калий, натрий, хүхэр, фосфор, төмөр зэрэг эрдэс бодис, С, В1, В3, В9, РР аминдэм, навч нь дээрхээс гадна каротин агуулна. Үндсэнд нь нүүрс ус, уураг, калий, кальций, магний, фосфор, давс, төмөр, фитонцид, эфир-гичний тос харьцангуй их агуулагдана. Тонхны үндсэнд агуулагддаг синигриний глюкозид нь түүний хурц амтыг бүрэлдүүлдэг.  Илчлэг нь 71 ккал.

Хоолны зориулалт

Хоолонд түүний үндэс болон навчийг хэрэглэнэ. Тонхыг мах, загасан хоолонд хольц, амт оруулагч болгон хэрэглэх, сүү, зөөхийтэй холих зэргээр хэрэглэдэг.

Анхаарах зүйл :

Ходоодны хурц үрэвсэл, бөөрний өвчтэй хүмүүс хэрэглэж болохгүй. Хальсалж үрүүлээр жижиглэсэн тонхыг 7 хоногоос илүү хугацаагаар хадгалж болохгүй.

2016-10-17T22:47:25+00:00 2015 оны 04-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment