Орц:
- Мах 0,5 кг
- Ногоон сонгино 100 гр
- Бөөрөнхий сонгино 1 ш
- Томатны паст 0,5 аяга
- 100 гр цагаан талх
- Гурил 2 х/х
- Цөцгийн тос 2 х/х
Хийх арга:
- Мах 2 төрлийн сонгиныг жижиглэн хэрчиж, талх, давс, перец нэмж сайтар хольж хутгана. Ийнхүү бэлтгэсэн шанзнаас 20-30 гр хэмжээтэй жигд тасдан авч бөөрөнхий мах бэлтгээд гурилд өнхрүүлж халаасан тосонд эргүүлж тойруулан гүйцэд болтол нь шарна.
- Шарсан тефтелийг саванд гаргаж дээр нь томатны паст, махны шөл, лаврын навч, хэдэн ширхэг бөөрөнхий перец, сармис нэмж хутгана.
- Савыг таглаад зөөлөн гал дээр 20-25 минут жигнээд давс, халуун сүмс нэмж хутгаад таваглаж дээгүүр нь жижиглэж хэрчсэн амтлагч ногоо цацаж бэлэн болно.
Эх сурвалж: Гэр гэртээ тогооч сэтгүүл №08 /2012/
Leave A Comment