Терияки соустай тахиа

//Терияки соустай тахиа

Терияки соустай тахиа

mghnaОрц:

  • Сой соус 3 халбага
  • Зөгийн бал 30 мл
  • Ус 30 мл
  • Крахмал 5 хоолны халбага
  • Жижиглэж хэрчсэн сармис 1 хумс
  • Үрж жижиглэсэн цагаан гаа 2 цайны халбага
  • Тахианы мөч 12 ширхэг
  • Жижиглэж хэрчсэн ногоон сонгино 3 хоолны халбага
  • Гүнжидийн үр 1 хоолны халбага

Хийх арга:

  1. Түргэн буцалгагчид сой соус, зөгийн бал, ус,крахмал, сармис, цагаан гаа хийж хутгана. Өөр хайруулын тавганд тахианы махаа  3-4 минут шараад түргэн буцалгагчинд хийж  3 цаг орчим буцалгана.
  2. Энэ хугацаанд шөл нь ширгээд түлэгдэх гээд байвал ус нэмж болно. Үүний дараа бэлэн болсон тахиагаа халуун гал дээрээс аваад уур нь дарагдтал 10 минут орчим хөргөнө.
  3. Эцэст нь тахианы махаа таваглаад гүнжидийн үр болон ногоон сонгиноор чимэглэснээр таны хийж буй Терияки соустай тахианы мах бэлэн болно.

INFO TV сэтгүүл №321

 

 

 

 

2016-10-17T22:47:19+00:00 2015 оны 05-р сарын 10|Зөвлөгөө|

Leave A Comment