Та үүнийг мэдэх үү? Үргэлжлэл 2…

//Та үүнийг мэдэх үү? Үргэлжлэл 2…

Та үүнийг мэдэх үү? Үргэлжлэл 2…

*АНТИОКСИДАНТ* ХҮНИЙ БИЕД ЯМАР ХЭРЭГТЭЙ ВЭ?

ЭНЭ ТАЛААР ОЙЛГОЛТТОЙ БОЛОХЫН ТУЛД ЧӨЛӨӨТ РАДИКАЛЫН ТАЛААР ЭХЛЭЭД САЙН МЭДЭЖ АВАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА.
ЗА ИНГЭЭД ЭХЛЭХ ҮҮ!!!

Чөлөөт радикал гэж юу вэ?

Чөлөөт радикал гэдэг нь нэг электроноо алдсан гэмтэлтэй молекул юм. Хүний биед чөлөөт радикал үүсдэг шалтгаан нь хүчилтөрөгчийг буруу боловсруулснаас үүдэлтэй электрон дутуу гэмтэлтэй молекул юм.

Электрон дутуу гэмтэлтэй молекул ямар аюултай вэ?

Ийм гэмтэлтэй молекул нь дутуу электроноо нөхөх гэж хүний биеийн эд эсийг гэмтээдэг. Гэмтсэн эсүүд ч бас чөлөөт радикал болон хувирдаг. Энэ байдлаар хүний биед чөлөөт радикал үүсэх процесс богино хугацаанд өрнөж аймшигтай үр дагаварт хүргэдэг.

Чөлөөт радикалууд бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Гэхдээ чөлөөт радикалууд нь биед зохистой хэмжээгээр агуулагдах ёстой бөгөөд байвал зохих хэмжээнээс хэтэрвэл аюултай. Чөлөөт радикалын хэмжээ ихэсвэл хорт хавдар, ясны өвчин, чийг бамын өвчин үүсэх үндсэн шалтгаан болдог. Биднийг хөгшрүүлдэг үндсэн механизм нь чөлөөт радикалууд. Гэхдээ чөлөөт радикалууд огт байгаагүй бол амьдралын мөнхийн тойрог эвдэгдэж хүн төрөлхтөн үгүй болно.

Тэгэхээр ийм гажигтай эсүүдийн эсрэг хэрхэн тэмцэх вэ?

2018-04-11T10:40:37+00:00 2018 оны 04-р сарын 04|Зөвлөгөө|

Leave A Comment