Та үүнийг мэдэх үү? үргэлжлэл 3…

//Та үүнийг мэдэх үү? үргэлжлэл 3…

Та үүнийг мэдэх үү? үргэлжлэл 3…

Бид “антиоксидант” гэсэн vгийг олонтоо сонссон. Харин чухам яг юу болох, юунд агуулагддагийг тєдийлєн сайн мэддэггvй.

Тэгвэл антиоксидант гэдэг нь хvний бие организмын нэгдэх исэлдлийг саатуулж, бууруулдаг байгалийн болон хиймэл бодисууд юм. Антиоксидантууд нь чєлєєт радикалд дутагдаж байгаа электроныг нєхєж єгснєєр тухайн эсийг ч, организмыг ч бvхэлд нь аюулгvй болгодог.

Ингэснээр хvний бие организмыг єєх тос болон нvvрс усны илvvдлээс ангижруулдаг. Витаминуудын бие организмыг хоргvйжvvлэх буюу хэт исэлжилтээс хамгаалах vйлдэл ихээхэн анхаарал татах болсон бєгєєд ийм шинж чанар нь ялангуяа С, А, Е витаминд илvvтэй байдаг нь тогтоогдсон. Мөн цайр, байгалийн гаралтай ногоон цай, улаан дарс, зарим төрлийн жимс ногоонд тодорхой хэмжээнд агуулагддаг болох нь нотлогдсон юм.

Антиоксидантыг хүнсээр дамжуулж авч болох уу?

Хүнсний ногоо, жимс, ногоон ургамал, өндөг, мах, ногоон навч, самар зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнд антиоксидант агуулагддаг. Сармис, шанз, турмерик, карри, гичийн үр, нунтаг чили, сонгино, чинжүү зэрэг  амтлагч ногоо, хүнсний ногоон ургамал, ургамалын тос, какао зэрэг нь антиоксидантаар баялаг боловч бага хэмжээгээр хэрэглэгддэг учир хоолоор дамжин авах антиоксидантын хэмжээ бага байдаг байна. Антиоксидант агуулагддаг хүнсний бүтээгдэхүүний  төрлүүдээс бид жимсийг сонгон авч хамгийн их антиоксидант агууллагддагаас нь бага руу нь графикаар үзүүллээ.

2018-04-11T10:23:53+00:00 2018 оны 04-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment