Та хэмжээгээ мэдэж архи уудаг уу?

//Та хэмжээгээ мэдэж архи уудаг уу?

Та хэмжээгээ мэдэж архи уудаг уу?

no vodkaИх ядарсан, цангасан, эсвэл маш халуун үед, мөн өлөн элгэн дээрээ архи уувал биед маш хүчтэйгээр үйлчилдэг тул аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэв таньд зайлшгүй баяр ёслолын үеэр архи уух шаардлага гарсан бол үүнд биеэ бэлдэх нилээд олон “нууц” байдаг байна. Эдгээрээс өргөн хэрэглэгддэг хэдэн аргыг таньд зөвлөе.

Урьдчилан биеэ бэлд

Бие организмд гэнэт “орж ирэх” спиртын хүнд ачааллыг хөнгөвчлөхийн тулд найрлаж эхлэхээс 2 – 3 цагийн өмнө заавал урьдчилан бэлдэж 50 мл архи уух хэрэгтэй. Мөн архи уухын өмнө аяга гаатай эсвэл нимбэгтэй өтгөн халуун цай ууж болно. Бас түүхий өндөг эсвэл нэг цайны халбага ургамлын тос гэх зэрэг ямар нэгэн өөх тостой эд зүйл идэх нь таны хоосон ходоодонд орж буй спиртыг хурдан шингээж амархан согтохгүй байхад тусална.

Хольж уухаас татгалз

Хольж уухаас аль болох эелдэгээр татгалз. Хольж эсвэл угсруулан уусан өөр өөр спиртын төрлийн бүтээгдэхүүнүүд /архи+ пиво, архи + оргилуун дарс гэх мэт/ хүний биед орохоороо эсрэг үйлчлэлцдэг байна. Жишээ нь : Орос ах нар цэвэр цагаан архийг хэзээ ч бусад төрлийн согтууруулах ундааны зүйлстэй хольж уудаггүй гэнэ. Ялангуяа цэвэр цагаан архийг градус багатай /спиртын агууламж багатай/ архитай хольж ууж болохгүй.

Зайлшгүй тохиолдолд багаас нь их рүү градус өндөрсгөж уух хэрэгтэй

Гэхдээ хэзээ ч дарснаас эхэлж болохгүй. Чихэрлэг дарснаас хүн хамгийн их шартдаг. Нүүрсхүчлийн хий шахсан /гаазтай/ ундаанууд болох оргилуун дарс, пиво, хийжүүлсэн ус зэрэг нь ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлж амархан согтоход хүргэдэг.

2016-10-17T22:48:35+00:00 2014 оны 04-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment