Та төмсөөр биеэ эмчилж болдог гэдгийг мэдэх үү?

Home/Зөвлөгөө/Та төмсөөр биеэ эмчилж болдог гэдгийг мэдэх үү?

Та төмсөөр биеэ эмчилж болдог гэдгийг мэдэх үү?

Potatoes-300x199Төмс хүний биеийн эрүүл мэндийн хэвийн үйл ажиллагааг хангахад чухал бодисуудыг агуулдаг. Чийг, салхинд цориулсны улмаас бөөр, нуруугаар өвдвөл 4-5 томоохон төмсийг хальстай нь чанаад, цаасанд ороож, орой унтахдаа хуруундаа жин тавин боовол маргааш нь бие хөнгөрч өвчин илааршина. Хатгаа авбал түүний хальсыг чанаж уураар нь утах, тасралтгүй ханиадаг, амьсгаа давхцдаг хүн төмсийг хальстай нь чанаж, дараа нь нухаж ямааны сүүнд хийж уудаг байна. Кали нь зүрхний агшилтыг сайжруулах ба кали дутахад зүрхний булчингуудын ажиллагаа сулрах, бие махбодын илүүдэл шингэнийг гадагшлуулдаг. Кали ихтэй тул зүрх судасны өвчний үед эмчилгээний журмаар жигнэсэн төмсийг хоол, хүнсэндээ хэрэглэхэд физиологийн буюу нэн ялангуяа зүрхний ажиллагааны хэвийн байдал, усны солилцооны тохируулгад маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
Кали агуулж байдгаараа бие махбодид илүүдсэн ус, хлорт натрийг гадагшлуулахад хэрэглэнэ.
Эрт дээр үеэс ардын эмнэлэгт төмсний шинэ бэлтгэсэн шүүсийг цээж хорсож гашуурах ходоодны үрэвслийн намдаах, ходоодны шарх 12 нугалаа гэдэсний шархыг анагаахад хэрэглэж иржээ. Ийм өвчний хурц үед төмсний 50-150мл шүүсийг өдөрт 2 удаа хооллохын өмнө уудаг байна.
2016-10-17T22:50:14+00:00 2013 оны 03-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment