Skip to content
Та Тагтуританд дуртай юу?
Та Тагтуританд дуртай юу?
Орц:
- Тахиа 1 ш
- Төмс 3 ш
- Лууван 1 ш
- Бөөрөнхий болон ногоон сонгино тус бүр 1 ш
- Сармис 2 хумс
- Элсэн чихэр 3 ц/х
- Хар перец, давс /бага зэрэг/
- Ус 1 л
- Гучужан, гучугару / солонгос, үндэсний амтлагч/
Хийх арга:
- Тахианы махаа хүйтэн усанд сайтар угааж 1 л усандаа хийж 15-20 минут чанана.
- Төмс лууванг том хэмжээтэй хэрчиж буцалж буй шөлөндөө нэмж буцалгана.
- Ойроцоогоор 5 минутын дараа бөөрөнхий болон ногоон сонгино, гучужан, гучугару, сармис /бяцлана/, элсэн чихэр, хар перец, давс зэргийг өөртөө тааруулан хийж сайтар хутгаж буцалгана.
- Төмс, лууван болох үед шөл тань ширгэж өтгөрсөн байх ёстой. Хэрэв шөл өтгөн байвал ус нэмж болно.
Leave A Comment