Та бохь зажлах дуртай юу? Тэгвэл…

//Та бохь зажлах дуртай юу? Тэгвэл…

Та бохь зажлах дуртай юу? Тэгвэл…

bubble_gumШүдний өвчнөөс сэргийлнэ хэмээн сурталчилдаг бохийг хүмүүс анх ХIХ дүгээр зууны эцсээр мэддэг болсон билээ. 100 гаруй жил өнгөрсөн ч бохины худалдаачид түүнийг бидэнд гарцаагүй хэрэгтэй зүйл гэдэгт үнэмшүүлэхийг оролдсоор бараг л итгүүлж чадсан.Бохийг шүдний өвчнөөс сэргийлж, шүдний өнгөрийг цэвэрлэдэг гэж одоо ч сурталчилдаг. Гэхдээ мэргэжилтнүүд бохины талаар арай өөр бодолтой байдаг аж. Бохь шүлт, хүчлийг тэнцвэржүүлж, шүд хорхойтохоос сэргийлнэ. Бохь нь хүчил болон шүлтийг тэнцвэржүүлдэг гэж үйлдвэрлэгчид ярьдаг. Гэхдээ бохь нь амны хөндийн хүчил, шүлтийн хэмжээг багасгахад зориулагдаагүй юм. Бохь зажилж эхлэхэд эхний 2-3 минутад амны хөндийн эрүүл байдлыг тэнцвэржүүлдэг шүлсний булчирхай идэвхжиж эхэлдэг байна. Амны хөндийн хүчлийн хэвийн хэмжээ тухайн үед ямар хоол хүнс идсэнээс шалтгаалан түр зуур өөрчлөгддөг ажээ. Гэхдээ бие организм өөрөө хүчил, шүлтийг тэнцвэржүүлэх чадвартай бөгөөд бохь нь ямар нэг байдлаар нөлөөлөх боловч өдөржин шөнөжин зажилсан тохиолдолд л нөлөөлөх гэнэ. Иймээс бохь хүчил, шүлтийг тэнцвэржүүлдэг гэдэг нь зүгээр л бүтээгдэхүүнээ гүйлгэх гэсэн сурталчилгаа юм. Мөн түүнээс гадна бохь нь амны хөндийн хүчлийг багасгаснаар шүд хорхойтохоос сэргийлдэг гэж сурталчилдаг. Гэхдээ хүчил, шүлтийн хэмжээ нь бичил биетүүдийн үүсгэдэг шүдний өвчнөөр өвчлөх магадлалыг багасгадаггүй байна. Бичил биетүүд нь шүдний паалан болон буйлыг гэмтээдэг ажээ.Бохь эсвэл ногоо зажилж байх үед зөвхөн шүдний өнгөн хэсгийг цэвэрлэдэг байна. Харин шүд завсраараа хорхойтдог учраас бохь зажлах нь шүд хорхойтохоос сэргийлдэг гэдэг бол харьцангуй ойлголт юм.

bubblegumСахаргүй бохь

Бохь үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ шүдэнд илүү ашиг тустай харагдуулахын тулд бичил биетүүдийг үржүүлдэггүй сахар орлуулагчтай хэмээн сурталчилдаг. Бичил биетүүд идэвхижсэнээр, сүүн хүчил ялгардаг бөгөөд энэ нь шүдний пааланг гэмтээдэг байна. Гэхдээ бохийг бүр огт зажлахгүй байвал сахар ч байхгүй байх бөгөөд үнэнийг хэлэхэд сахар орлуулагчтай бохины ашиг тус гэж байхгүй юм.

Бохины орц

Бохины хамгийн шүүмжлүүштэй тал бол түүний орц юм. Бохинд агуулагддаг бараг бүх бодис нь байгалийн бус гаралтай  бөгөөд тэдгээрийг химийн аргаар гаргаж авдаг байна. Бохинд ордог үндсэн түүхий эд нь латекс буюу ургамлын шүүс юм. Энэ бодисыг хүний биед гаж нөлөөгүй гэж үздэг боловч үүнийг баталсан  бүрэн хэмжээний судалгаа хийгдээгүй байна. Бохинд сэнгэнэсэн үнэр оруулагч бодисууд нь дуураймал байдаг ажээ. Тэдгээрийг химийн аргаар гаргаж авдаг учраас хүний биед хортой байж болзошгүй юм. Гэхдээ эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээний дагуу бохинд хольдог.

доргио.мн-с

2016-10-17T22:49:07+00:00 2013 оны 12-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment