Тахианы махтай цуйван

//Тахианы махтай цуйван

Тахианы махтай цуйван

tsuivanОрц: 4 хүн

  • Цагаан мөөг 200 гр
  • тахианы мах  300 гр
  • Ургамлын тос  1 х/х
  • Лаазалсан ногоон вандуй 150 гр
  • Гурил 1 х/х
  • Шөл 200 мг
  • Цөцгий 50 мл
  • Лапшаны гурил 400 гр
  • Давс
  • Бекон 50 гр
  • Зөөлөн сыр 100 гр
  • Нунтаг хар перец

Хийх арга:

  1. Мөөгөө чийглээд /угаах хэрэггүй/ нимгэн хэрчинэ. Тахиагаа хүйтэн усаар угаагаад цаасан салфеткаар усыг нь аваад шоо дөрвөлжин хэрчээд ургамлын тосонд бүх талыг нь сайтар шарна. Гурил цацаж хутгаад шөл, цөцгийгөө нэмж хийгээд 10 минут чанана.
  2. Гурилаа их хэмжээний давстай усанд чанаж болгоно. Хүйтэн усаар зайлаад сайтар шүүнэ. Беконоо нарийхан хэрчиж тосгүй хайруулын тавагт шарна.  Дээр нь сырээ хийж хутгаад амтална.
  3. Таваглахдаа тахиан махан дээрээ беконоо цацаад зелениор чимэглэж өгнө.

Шилдэг 100 хоолны жор-с

2016-10-17T22:49:40+00:00 2013 оны 07-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment