Тахианы РАГУ

//Тахианы РАГУ

Тахианы РАГУ

IMG_4826Орц: 4 хүн

  • Тахианы мах 600 гр
  • Улаан, ногоон, шар амтат чинжүү тус бүр 2 ш
  • Зөгийн бал 2 х/х
  • Улаан лоолийн сүмс 2 х/х
  • Сармис 2 х
  • Соевый цуу 2 х/х
  • Давс, нунтаг хар перец
  • Сонгино 2 ш
  • Оливийн тос 3 х

Хийх арга:

  1. Тахианы махаа угаагаад хатаана. Сармисаа жижиглэж хэрчээд сүмс, зөгийн бал, соевый цуутай хольж түрхэц бэлдэнэ. Тахианы махан дээрээ түрхэцээ түрхэнэ.
  2. Чинжүүгээ урт нарийн хэрчинэ. Сонгиноо 2 хуваагаад хагас дугуй нимгэн хэрчинэ. Тахианы махаа оливын тосонд 7 минут 2 талыг нь сайтар шарна.
  3. Шарсан тахиагаа гаргаад сайтар хэрчинэ. Тахианы мах шарсан хайруулын тавгандаа сонгино чинжүү хоёроо хийгээд 6 минут шарна.
  4. Дээр нь махаа нэмж мөн үлдсэн сүисээ хийгээд давсалж, перецлэнэ. Таваглахдаа  хэрчим нимбэг тавьж өгч болно.

 100 шилдэг хоолны жор

2016-10-17T22:48:40+00:00 2014 оны 03-р сарын 27|Зөвлөгөө|

Leave A Comment