Тахианы мөчтэй рагу

//Тахианы мөчтэй рагу

Тахианы мөчтэй рагу

Орц: /4 порц/

  • Сонгино – 2ш
  • Сармис – 3хумс
  • Амтат шар чинжүү – 2ш
  • Розмарин, давс, нунтаг улаан перец
  • Тахианы мөч – 4ш
  • Улаан лооль – 1лааз /850мл/
  • Оливын тос – 2 хоолны халбага

Хийх арга:

  1. Сонгино , сармисыг хальслаад жижиглэж хэрчинэ. Амтат чинжүүг угаагаад үртэй голыг нь авч цэвэрлээд, урт нарийхан хэрчинэ.
  2. Шарах шүүгээг 220 хэм хүртэл халаана. Тахианы мөчийг давс перецээр үрж амтална.
  3. Хайруулын тавганд оливын тос хийж халаагаад тахианы мөчөө хийж шараад дээр нь сармис, сонгино нэмж шарна. Улаан лоолийг лаазанд нь жижиглээд шүүснийх нь хамт тахианы махан дээр хийж, хайруулын тавагтай нь шарах шүүгээнд тавьж 40 минут жигнэнэ.
  4. Бэлэн болсон тахианы жигнэсэн мөч дээгүүр давс, перец цацаад шинэхэн цагаан талхаар хачирлана. Тавтай сайхан хооллоорой.

Эх сурвалж – Гэр гэртээ тогооч сэтгүүл №11 2012 он.

2016-10-17T22:50:48+00:00 2012 оны 11-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment