Тахианы мах өргөст хэмхтэй салат

//Тахианы мах өргөст хэмхтэй салат

Тахианы мах өргөст хэмхтэй салат

saladОрц:

o   Тахианы мах 400 гр

o   Өндөг 1 ш

o   Өргөст хэмх 3 ш

o   Ногоон сонгино 30 гр

o   Сармис 2 хумс

o   Халуун чинжүү 1-2 ш

o   Гүнжидийн үр 1 х/х

o   Шар буурцгийн сүмс 1 х/х

o   Уксус 1 ц/х

o   Ургамлын тос 2 х/х

o   Давс, элсэн чихэр

Хийх арга:

  1. Тахианы махыг буцалж буй давстай усанд гүйцэд болтол нь чанаж хөргөөд махыг нь яснаас нь салгаж гараараа махны судлын дагуу уртааш нь салгаж жижиглэнэ.
  2. Өргөст хэмхийг тал цагираг хэлбэртэй ногоон сонгиныг урт, халуун чинжүүг маш нарийхан цагираг хэлбэртэй хэрчээд тахианы махтай нийлүүлж холино.
  3. Өндгийг хутгаад хайруулын тавганд халаасан ургамлын тосонд бин болгож хайрна. Хөрсөн бинг нарийхан хэрчинэ.
  4. Салат амтлагчийг бэлтгэхдээ : сармисыг жижиглэж хэрчээд уксус, гич, элсэн чихэр, ургамлын тос, шар буурцагийн сүмстэй нийлүүлж сайтар хутгаад салат дээр нэмж холиод хэдэн минут байлгана.
  5. Гүнжидийн үрийг хуурайгаар нь хайруулын тавганд хуурна. Салатыг таваглаад дээр нь хэрчсэн өндөгний бингээ тавьж, гүнжидийн үр цацаж ширээнд өгнө. Ахлах тогоочийн зөвлөгөө: Салатыг зөөлөн амттай болгоё гэвэл өндгийг бин болгож хайралгүйгээр бүтнээр нь чанаад үрүүлд үрж салатанд цацан хийж өгч болно.
2016-10-17T22:48:25+00:00 2014 оны 06-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment