Тахианы махтай Америк пицца

//Тахианы махтай Америк пицца

Тахианы махтай Америк пицца

pizzaОрц:

  • 1 порц америк зуурмаг
  • Тахианы мах  500 гр
  • Сармис  1 хумс
  • Ургамлын тос  5 х/х
  • Нунтаг улаан перец  1 х/х
  • Томатны паст  1 х/х
  • Эрдэнэ шиш  1 жижиг лааз
  • Амтат чинжүү   2 ш
  • Эмменталь бяслаг  250 гр
  • Хан боргоцой  1 лааз
  • Ногоон сонгино
  • Пицца амтлагч
  • Давс, нунтаг хар перец

Хийх арга:

  1. Сармисыг хальслаад жижиглэн хэрчиж ургамлын тос, улаан перец, томатны паст, давс хар перецтэй нийлүүлж хутгана.
  2. Тахианы махыг хурц хутгаар 1 см-ийн өргөнтэй дэрс хэлбэртэй хэрчээд дээр бэлтгэсэн амтлагчид хийж хөргөгчинд 1 цаг тавина.
  3. Зуурмагийг элдээд тэвшинд хийж хөөлгөхөөр амраана. Лаазтай эрдэнэшиш болон хан боргоцойн шүүсийг нь гоожуулж шүүгээд чинжүүг угааж үрийг нь хаяад цагираг хэлбэртэй хэрчинэ.
  4. Ногоон сонгиныг угаагаад 2 см-ийн урттай байхаар хэрчинэ. Элдсэн зуурмаг дээр ½ бяслагийг жигд тарааж тавиад дээр нь тахианы мах , ногоонууд болон амтлагч,  хан боргоцой зэргийг жигдхэн тарааж тавина.
  5. Пиццаны дээгүүр үлдсэн бяслагаа цацаад урьдчилан 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 25-30 минут жигнэнэ. Шаардлагатай бол пиццаг мөнгөлөг цаасаар хучиж жигнэнэ.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №08 /2013/

2016-10-17T22:49:11+00:00 2013 оны 12-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment