Тахианы махны онцлог, шинж чанар

Home/Зөвлөгөө/Тахианы махны онцлог, шинж чанар

Тахианы махны онцлог, шинж чанар

chickenТахианы мах нь тэжээллэг чанар их, шингэц сайтай, В-н төрлийн амин дэмүүд , төмөр фосфор, селен, кальци, кали, магни, зэс, цайр зэрэг амин чухал эрдэс бодисыг агуулсан, бусад төрлийн махтай харьцуулахад уургийн агууламжаараа харьцангуй өндөр мах юм. Тахианы махны 22,5% уураг байдаг нь үхрийн махнаас 4,1 дахин, гахайн махнаас 8,7 дахин их, өөх тос болон илчлэгийн хэмжээ 10%-с илүүгүй нь бусад махнаас 20-30% бага гэсэн үзүүлэлт ажээ.

Махны найрлаган дахь хүний биед зайлшгүй шаардлагатай амин хүчлүүдийн хэмжээ 92% байдаг бол бусад төрлийн маханд 89% байдаг байна. Тахианы махны найрлаган дахь протейн нь эрч хүчээ удаан хадгалахад туслаад зогсохгүй цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, ханиад томуунаас сэргийлэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах, суларсан бие организмыг сэргээх үйлчилгээгээрээ гаргууд тул Оросууд тахианы шөлийг “Эмээгийн пенициллин” гэж хошигнож нэрлэдэг ажээ.

Тахианы шарсан мах илчлэг ихтэй байдаг бол жигнэсэн болон чанаж хийсэн хоол илчлэг багатай байдаг. Тахианы махны өөх тосыг багасгах хамгийн сайн арга нь хальсыг хуулж авах явдал юм. Ингэснээр илчлэг 20%, өөх тосны хэмжээ 40-50% багасдаг байна.

Сонголт сэтгүүл №3 /2012/

2016-10-17T22:50:04+00:00 2013 оны 04-р сарын 20|Зөвлөгөө|

Leave A Comment