Тахианы махан салат

//Тахианы махан салат

Тахианы махан салат

233Орц:

  • Тахиа 1 бүтэн
  • Сонгино 1 ширхэг
  • Лууван 1 ширхэг
  • Лаврын навч 2 ширхэг
  • Өргөст хэмх 2 ш
  • Төмс 3 ширхэг
  • Өндөг 3 ширхэг
  • Лууван 3 ширхэг
  • Майонез 400 гр
  • Элсэн чихэр 1 х/х
  • Желатин 10 гр
  • Бөөрөнхий хар повоор 5 гр
  • Давс

Хийх арга:

  1. Цэвэрлэж бэлтгэсэн тахианы махыг давстай халуун усанд хийж чанаад, хөргөнө. Энэ хооронд тал стакан усанд желатин хийж дунд зэргийн гал дээр өтгөртөл нь буцалгана.
  2. Майонезийг элсэн чихэртэй хольж хутгана. Давсалсан өргөст хэмх, чанасан ногоо, өндгийг шоо дөрвөлжин хэрчиж бэлтгэсэн майонезийн талтай холино. Үлдсэн майонезийг хайлуулсан желатинтай хольж, хүйтэн устай саванд тавьж хөөсөртөл нь хутгаад яснаас салгаж хэсэгчлэн хуваасан махны гадна талд түрхэнэ.
  3. Таваглахдаа ногооны холимог дээр тахианы хэрчим мах тавьж ногоон яншуйгаар чимэглэнэ. Энэ зуушийг сэрүүн газар байлгаж хэрэглэнэ.
2016-10-17T22:47:48+00:00 2015 оны 01-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment