Татсан махтай Пицца

Home/Зөвлөгөө/Татсан махтай Пицца

Татсан махтай Пицца

minced meat pizzaОрц:

  • Гурил 500 гр
  • Давс ½ ц/х
  • Хуурай түргэн эсгэгч 5 гр
  • Оливийн тос 40 мл
  • Булээн ус 300 мл орчим
  • Үхрийн тасан мах 500 гр
  • Улаан лооль 100 гр
  • Бяслаг /пармезан, романа/
  • Амтат чинжүү 1 ш
  • Кетчуп, гоньд, яншуй

Хийх арга:

  1. Эсгэгч, давсаа гурилан дээрээ хийгээд оливийн тостой хольсон бүлээн усаар зуурна. Гаранд наалдаад нухахад тааламжтай биш бол гараа бага зэрэг тосолж байгаад нухаарай. Хуурай гурилаа хамаагүй их хийвэл зуурмаг хатуурна гэдгийг анхаараарай.
  2. Гурилаа хийсэн саваа таглаад дулаахан газар 1 цаг орчим байлгана. Пиццаны гурилыг элддэггүй. Гараараа дээрээс нь дарах маягаар нимгэлдэг.
  3. Татсан махаа хуурч, давс перецээр амтлан  бэлэн болгоно. Улаан лоолио нимгэн зүснэ. Амтат чинжүүгээ жижиглээд, бяслагаа үрж жижиглэнэ.
  4. Үүний дараа гурилан дээрээ кетчуп түрхээд улаан лооль, татаж болгосон мах, амтат чинжүү мөн бага зэргийн гоньд, яншуйгаа байрлуулсны дараа бяслагаа өөрийн хийх хэмжээнд тохируулан тавьж өгнө.
  5. Ингээд 200-220 хэмд 15 минут болгоно. Гурилныхаа ирмэгийг шарах шүүгээнд хийхээсээ өмнө өндөгний шар түрхвэл алтан шаргал өнгөтэй болж үзэмжтэй харагдах болно.

INFO TV сэтгүүл №226 /2013/

2016-10-17T22:49:46+00:00 2013 оны 06-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment