Хэт иддэг учир тарган хүмүүст ходоодны үрэвсэл, өтгөн хаталт, цөсний хүүдийн үрэвсэл ба чулуу, нойр булчирхайн үрэвсэл зэрэг өвчнүүд элбэг тохиолдоно. Ачаалал хэтэрдэг тул хөлийн болон нуруу нугасны үенүүд өвчилдөг. Эцсийн дүнд тарга нь таны насыг богиносгох бүх нөхцлийг бүрдүүлдэг.
Хэрхэн жингээ бууруулах вэ?
Зарим эмэгтэйчүүд хэт таргалахгүйн тулд хоолоо бага идэхийг хичээдэг нь буруу юм. Өлсгөлөнгөөр тарга бууруулах нь үр дүн багатайгаас гадна аюултай гэдгийг танд анхааруулж байна. Бага багаар олон удаа хооллож сур. Хамгийн чанар ихтэй нь өглөөний хоол байх ёстой. Үүнд: нэг дугаар хоолонд кофе, цай, өндөг, тостой талх, жимс иднэ. Хоёрдугаар хоолонд: сүү, жимс, зөгийн бал зэргийг өгнө. Яаралгүйгээр хоолоо сайн зажилж идэх хэрэгтэй.
Өдрийн хоолны дараа амрах хэрэгтэй. Бас нэг анхаарууштай зүйл бол ихэнх хүмүүс амьдарч буй уур амьсгалаа солиход таргалж эхэлдэг. Жишээлбэл: өвлийнхөө амралтаар ууланд гарч болно. Тайван нойрсох нь маш чухал. Шөнө жирийн хэмжээнээс (6-8 цаг) багагүй унтах хэрэгтэй. Өөрийнхөө туранхайг бага ч гэсэн халхлахын тулд хувцсаа анхаарч, зохицуулж өмсөхийг зөвлөе.
Leave A Comment