Тарган загас

//Тарган загас

Тарган загас

tuna1Гренландын уугуул иргэд, Италичуудын хооронд адил зүйл юу байдаг вэ? Адил зүйл нь тарган-загас. Тийм загасны хэрэглээ нь зүрхний өвчнөөс болж зуурдаар нас барах эрсдэлийг 50%-аар бууруулдаг тул үүнийг тооцож үзэх хэрэгтэй. Италийн эмч нар зүрхний шигдээс өвчнөөр өвчилсөн 11 мянга гаруй хүмүүсийг тосны хүчил омега-3-ын хэрэглээгээр нь судалгаа хийсэн байна. Тэдгээр нь хар амар загас, яргай загас, туна гэсэн тарган загасны төрлүүдэд ихээр агуулагддаг байна. Өөх тосны хүчил нь цусны эргэлтийг сайжруулдаг гэдгийг эртнээс мэдэж байсан. Судлагааны үр дүн нь ч маш гайхамшигтай гаржээ. Эмч нар өдөр бүр өөх тосны хүчлийг нэг грамм хэрэглээд байвал зүрхний шигдээс өвчнөөр гэнэт нас барах эрсдэлийг 40%-иас доошгүйгээр бууруулж байдгийг илрүүлсэн байна. Энэ нь зүрхний хэмнэлийг сэргээх зориулалттайгаар үйлчилдэг. Учир нь зүрхний хэмнэл алдагдахад зүрхний шигдээс болсны дараахи эхний хэдэн саруудад зүрх судасны энергийн сэргээлтэд доголдол үүсгэдэг байна.

Яагаад өөхлөг загасны хэрэглээ нь зүрхэнд ашигтай байдаг юм бэ?

Одоогоор нарийвчлан тогтоогоогүй ч омега-3 төрлийн өөхний хүчил нь зүрхний эд эсийн энергийн зохицуулалтад нөлөөлж байна гэж үздэг.

Үүнд Гренландын уугуул иргэд ямар хамаатай юм бэ?

70-аад оны үед тэдгээрийн амьдрах хэв маяг нь эрүүл мэндээ сайн хамгаалахад тохирч байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Европын бусад орны оршин суугчдыг бодвол зүрхний өвчнүүд, чихрийн шижин, үе мөчний үрэвсэл гэх мэт хүнд өвчнүүдэд нэрвэгдэх нь бага байдаг нь тогтоогдсон. Тэдгээрийн хоол хүнсний бүтцийг судалж үзэхэд онолын хувьд өвчлөлтийн эрсдэлийг ихэсгэх ёстой амьтны гаралтай өөх тосоор баялаг хүнс, өөрөөр хэлбэл, халим, далайн хавын махыг их хэмжээгээр хэрэглэдэг нь тодорхой болсон. Эдгээр хүнсний төрөл нь бие махбодид хамгаалах үйлчилгээ үзүүлдэг омега-3 төрлийн өөхний хүчлээр баялаг юм.

Бүр зарим эмч нар зүрхний өвчтэй хүмүүст зүрхний эм тариа хэрэглэж байснаас өөхтэй загас ашигтай ч гэж үзэж байна.

Тарган загасны төрөл зүйлүүд нь зүрхний өвчнүүдийн даамжрах эрсдэлийг бууруулахад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг омега-3 өөхний хүчлийг агуулдаг. Тийм төрөл зүйлүүдэд хар амар, яргай, алтан загаснууд хамаарна. 

2016-10-17T22:50:38+00:00 2012 оны 12-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment