Тарвасыг бид хэр мэдэх вэ?

//Тарвасыг бид хэр мэдэх вэ?

Тарвасыг бид хэр мэдэх вэ?

watermelonАмттай шүүслэг тарвас буюу шийгуаны 80 хувь нь ус бөгөөд түүнд үр жимсний сахар, бичил элементүүд ургамлын эслэг байдаг. Энэ амтлаг үр жимсийг чихрийн шижин өвчтэй хүмүүс ч тохирох хэмжээгээр хэрэглэж болно. Учир нь  40 хүртэл грамм шийгуаг хүний бие махбодь инсулинээ алдалгүйгээр шингээдэг байна. Намар цаг бол тарвасааар хоолны дэг барих хамгийн сайхан үе.

Доторхи амтлаг идээ нь өлсөх мэдрэмжийг маш сайн дарж, биемахбодийг цэвэрлэх маш сайн үйлчилгээтэй төдийгүй В, С, РР зэрэг аминдэм, магни, кальци, калигаар бие махбодийг хангаж өгдөг. Даралт ихтэй болон зүрхний өвчтэй хүмүүст дуулгахад хангалттай хэмжээний магни даралт ихэсгэдэггүй бөгөөд кальцтай хавсрахаараа судасны үйл ажиллагааг хэвийн болгодог байна.

Магни нь цөсний ялгаралт, хоолны шингэцэд сайнаар нөлөөлж, судасны хананд холестрин хуримтлагдах, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлдэг байна. Түүнчлэн сэтгэл санааны хөөрлийг намжааж, булчингийн чангаралтыг сулруулдаг. Энэ бүхэн нь 150 гр тарвас идэж, өдөрт ердөө л 45 ккал илчлэг авахад болно гэсэн үг юм. Тарвасаар хоолны дэглэм барих арга, ялангуяа түүний талхтай хувилбар нь баримтлахад нилээд хялбар юм. Энэ арга нь бодисын солилцоог хэвийн болгож, биемахбодийг хуримтлагдсан биологийн хог , хорт бодис болон хортой хуримтлалаас цэвэрлэхэд тусалдаг.

Гэр гэртээ тогооч №08 /2013/

2016-10-17T22:49:13+00:00 2013 оны 11-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment