Таны шим тэжээлийн мэдлэгт

//Таны шим тэжээлийн мэдлэгт

Таны шим тэжээлийн мэдлэгт

Шингэний хэрэгцээ

Бие махбодид ус олон үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал: Тэжээллийн бодисуудыг зөөгч, химийн урвал явагдах орчин болох, биеийн температурын зохицуулганд оролцох, хүний биеийн доторх тэнцлийг хадгалах зэрэгт чуухал үүрэг гүйцэтгэдэг. Насанд хүрсэн хүний биеийн усны хэмжээ 60-70% байдаг бол бага насны хүүхдийн биеийн 70-75%-ийг ус эзэлдэг.

Хүүхэд шингэн дутагдсан үед бөөр, мэдрэл, дотоод шүүрлийн үйл ажиллагаа дутуу хөгждөг. Тиймээс шингэний хэрэглээг зөв зохицуулах нь чухал байдаг. Хүүхдийн амны цангаа тайлах, шингэний хэрэглээг нөхөх хамгийн сайн уух зйүл бол ус юм. Бага насны хүүхдэд шүүсэн, буцалгасан, эсвэл цэвэршүүлсэн ус өгөхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Шингэний сонголт

 3-5 настай хүүхдийн сахарын зөвлөмж хэмжээ

Сахарын агууламж: Өдрийн нийт илчлэг (1400 kcal)-ийн 10% дотор =35 г

Сахарын агууламж + Байгалийн сахар: Өдрийн нийт илчлэг (1400 kcal)-ийн 20% дотор =70 г

Хүүхэддээ шингэн өгөхдөө дараах зүйлсийг анхаараарай.

  • Хүүхэд өөрөө усыг шууд авч ууж болохоор орчин бүрдүүлэх
  • Жүүсийг 7 хоногт 3-аас ихгүй хэрэглэх
  • 2-оос дээш насны хүүхдэд тослог багатай сүү өгөх
  • Хийжүүлсэн ундаа чихэртэй чихэр ихтэй амттаныг хүүхдийн дэргэд хэрэглэхээс татгалзах
  • Хүүхэддээ усны сав авч өгч, 3 сар тутамд сольж байх
  • Ус уух дургүй бол сонирхолтой байдлаар уулгах (соруул ашиглах)
  • Эцэг эх бол хүүхдийн толь учир Та өөрөө ус ууж хүүхэддээ үлгэрлээрэй
  • 4 г сахар нь хүүхдийн дархлааг 4 цагийн турш 30%-аар бууруулдаг

Шингэний хэрэглээ

Хүүхэд

Биеийн жин Тооцоолол
0-10 кг 100мл*кг/24 цаг
11-20 кг 1000+50 мл*кг/24 цаг
>20кг 1500+20мл*кг/24 цаг

Биеийн жинд үндэслэн шингэний хэрэгцээг тооцоох:

Жишээ нь: 15 кг жинтэй хүүхдийн шигэний хэрэглээг тооцоё.

Шингэний хэрэглээ:

1000 млл +(50 мл *15 кг)=1750мл

1750 мл шингэнг 1 хоногт буюу 24 цагийн турш ууж хэрэглэнэ.  Хүүхдийн хоногийн шингэний нийт хэмжээ 2400мл-ээс хэтрэхгүй байхаао зохицуулаарай.

Насанд хүрэгсэд:

Биеийн жин Тооцоолол
70 кг хүртэл 35мл*кг/24 цаг
70-с дээш эхний 10 кг 35мл*70+100мл*кг/24 цаг
70-с дээш дараагийн 10 кг 35мл*70+50мл*кг/24 цаг
90-аас дээш кг 35мл*70+20мл*кг/24 цаг

Жишээ нь: 85 кг жинтэй эрүүл эрэгтэй хүний шигэний хэрэглээг тооцоё.

Шингэний хэрэглээ:

( 35 мл*70 )+( 50мл*15кг )=3200 мл

3200 мл шингэнг 1 хоногт буюу 24 цагийн турш ууж хэрэглэнэ.

2019-07-25T15:35:32+08:002019 оны 07-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment