Таны баярын ширээнд Нимбэгтэй шарсан загас

//Таны баярын ширээнд Нимбэгтэй шарсан загас

Таны баярын ширээнд Нимбэгтэй шарсан загас

Pan Fried Fish_SОрц:

  • Гурил тал аяга
  • Үрж бэлдсэн нимбэгний хальс 1 ц/х
  • Өндөг 1 ш
  • Ус 2 х/х
  • Давс, перец
  • Талхны зөөлөн үйрмэг 2,5 аяга
  • Цөцгийн тос 2 х/х,
  • Наранцэцгийн тос  2 х/х
  • Яснаас нь салгасан цагаан загасны мах  4 хэсэг

Хийх арга:

  1. Гурил, үрж бэлдсэн нимбэгний хальс, давс перецээ тохируулан саванд хийнэ. Ус, өндөг хоёроо зөөлөн хутгаж холино.
  2. Загасны махаа амталсан гуриланд өнхрүүлж өгнө. Өндөгний холимогоо норгож, талхны үйрмэгт өнхрүүлнэ.Хайруулын тавганд цөцгийн болон наранцэцэгийн тосоо хийж халаана.
  3. Загасаа хайруулын тавагт хийн тал бүрийг нь 5 минут орчим зөөлөн шарна. Шарсан загасаа нимбэгээр чимэглээрэй.

gogo.mn-c

2016-10-17T22:49:04+00:00 2013 оны 12-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment