Орц: 4 хүн
- Авокадо 2 ширхэг
- Жижиг сам хорхой 8-12 ширхэг
- Пиццанд зориулсан бяслаг бага зэрэг
- Нимбэгний шүүс
- Давс, перец
Хийх арга:
- Авокадогоо дундуур нь хуваан, жимсээ гэмтээлгүйгээр ясыг нь авна. Зүссэн хэсгээ дээш харуулан тавихад далийхааргүй болгон, ёроолын хальсыг хэсэгхэн газар нимгэн хэрчиж аваад, нимбэгний шүүсээ цацаж тавина.
- Сам хорхойгныхоо нурууны хар судал, хальсыг нь авна. Чийгийг нь арчин аваад давс перецээр амтална.
- Авокадоныхоо хонхорхойд сам хорхойгоо 2-3 ширхэгийг хийгээд бяслагаа авокадо дээгүүрээ жигдхэн тараан тавина. Авокадоны илүү шарсан хэсэг нь зууханд жигнэхэд өнгө нь хувираад борлочих учир бяслагаараа аль болох бүтнээр нь бүрж өгнө.
- 140 хэмд халаасан зууханд 15 минут орчим буюу бяслагаа хайлтал нь жигнээд бэлэн болно.
TV ZONE №293 /2013/
Leave A Comment