Таныг сэргээх 5 төрлийн СМҮҮТИ

Ямар ч эм тарианаас илүү байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох жимс, ногоог хэрэглэх нь хүний биед асар их ач тустай билээ. Дээрх зүйлсийг хэрэглэснээр хүний биеийн хорт бодис гадагшлан, амин дэм, эрдэс бодисоо нөхөн авч, ханиад томуу бүү хэл бусад төрлийн өвчнөөс сэргийлж чаддаг байна. Хаврын улиралд танд хамгийн их хэрэгтэй зүйл бол амин дэм. Амин дэмээр дутагдахгүй, өглөө бүр цовоо сэргэлэн сэрэхийг хүсвэл шинэхэн жимсний смүүтиг өглөө бүр хийж уугаарай. Бид танд зориулж жимс, жимсгэний ундаа бэлтгэх маш хялбархан жоруудыг цуглуулан хүргэж байна. Хамгийн гол нь үүнийг бэлтгэхэд цаг бага орох болно.

Овъёос, жимстэй смүүти

Орц:

-1/4 аяга овъёос

-1/2 аяга хөлдөөсөн нэрс

-1/2 аяга тараг

-1/2 аяга мөс

-2 хоолны халбага элсэн чихэр

-1/4 цайны халбага цагаан гаа

Бэлтгэх арга:

Блендерт овъёосноос хийгээд 1/2 аяга ус нэмнэ. Овъёосоо машиндана.

Бэлэн болсон холимгоо 15 минут амраагаарай. Ингэснээр овъёос зөөлрөх болно.

Дээр нь нэрс, тараг, мөс, элсэн чихэр, цагаан гаа нэмээд блендертээ сайтар холиорой.

Хасарвааньтай смүүти

Орц:

-3/4 аяга сүү

-1/3 аяга хасарваань, дундуур нь хуваасан

-1/2 аяга мөс

Бэлтгэх арга:

Блендерт хасарваань, сүү хийж холино.

Бэлэн болсон холимгийг хөргөгчинд 15 минут байлгаарай – энэ хугацаанд жижиглэсэн хасарваань зөөлрөх болно.

Блендертээ мөс нэмээд смүүтиг хөөсөртөл нь холиорой.

Бөөрөлзгөнөтэй смүүти

Орц: Орц:

1 аяга хөлдөөсөн бөөрөлзгөнө

3/4 аяга алимны шүүс

1/2 аяга тараг

1 гадил

1/2 цайны халбага ванилийн ханд (хүслээрээ)

Бэлтгэх арга: Бэлтгэх арга:

Бүх орцоо блендерт хийгээд өтгөрч, хөөсөртөл нь холино.

Жүржтэй смүүти

Орц:

1/2 аяга сүү

3 ясгүй, хальсалсан жүрж

1 хөлдөөсөн гадил, жижиг хэмжээтэй

2 шоо мөс

1/2 цайны халбага ванилийн ханд (хүслээрээ)

Бэлтгэх арга:

Бүх орцоо блендерт хийгээд өтгөрч, хөөсөртөл нь холино.

Гурван давхаргатай смүүти

Орц:

1/2 аяга гүзээлзгэнэ

2 киви

1 тоор

Бэлтгэх арга:

Гүзээлзгэнээ блендерт хийгээд нухашлана. Аяганд хийгээрэй – энэ эхний давхарга болох болно.

Кивигээ дундуур нь хөндлөн зүснэ. Цайны халбагаар хальснаас нь салгана. Кивигээ блендерт нухашлаад 2 дахь давхарга болгон аягалаарай.

Тоороо блендерт жижиглэнэ. Ингээд гурав дахь давхарга бэлэн боллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/126863/ © XopoM News