Таныг кофеноос илүү “сэргээж” чадах зүйлс

//Таныг кофеноос илүү “сэргээж” чадах зүйлс

Таныг кофеноос илүү “сэргээж” чадах зүйлс

699Ажил, хичээлээ хиймээр байвч нойрмоглож нозоороод, бие тань сульдаад байна уу? Ийм үед хүмүүс ихэвчлэн кофе ууж сэргэдэг. Гэвч кофе байнга уух нь зүрхэнд муугаар нөлөөлөх магадлалтай. Тиймээс та бүхэнд кофе уухаас арай өөр аргаар хэрхэн эрч хүчээ эргүүлэн олж авах талаарх зөвлөмжийг хүргэж байна.

Алим

Алимны хүний биед үзүүлэх ашиг тусыг тоочвол барагдахгүй урт жагсаалт гарна. Наад захын жишээ татахад л алиманд агуулагддаг фруктоз хэмээх байгалийн сахар нь нойр сэргээх далд үйчлэлтэй байдаг. Энэ нь биеийн эд эс бүрт аажмаар хүрч очин гайхалтайгаар сэргээж өгдөг ажээ. Түүнээс гадна алиманд нийлмэл нүүрс ус ба эслэг арвин бий учраас хүнийг илүү эрч хүчтэй, хөнгөн байхад эерэгээр нөлөөлдөг.

Шоколад

Шоколадны гол түүхий эд нь какаоны шош учраас байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэж үзэж болно. Гэхдээ элдэв хольцтой шоколад нь таргалалт болон элдэв өвчний суурь болох магадлалтай. Харин яаралтай үед кофе уух боломжгүй байгаа бол нэг нүд шоколад идчихэд бие сайхан сэргэдэг. Ер нь л шоколадны найрлагатай аливаа бүтээгдэхүүн нь богино хугацаанд эрч хүч өгөх үйлчилгээтэй байдаг. Түүнчлэн халуун шоколад нь кофетай нэлээд төстэй үйлчлэлтэй байдаг ажээ.

Үнэрлэдэг давс

Тусгай зориулалттай үнэрлэдэг давс нь хүнийг хормын дотор сэргээж чадах хүчтэй үйлчилгээтэй. Энэ аргыг хүмүүс ихэвчлэн согтууруулах ундаа хэрэглэснийхээ дараа түргэн сэргэхэд ашигладаг. Нойр хүрсэн үед ч гэсэн үр дүнтэй бөгөөд болгоомжтой хэрэглэхгүй бол үнэрлэх системээ гэмтээж болзошгүйгээс гадна хэтрүүлэн хэрэглэвэл тархинд ч муу нөлөөтэй.

Энергийн ундаа

Энергийн ундаа нь эрүүл мэндэд харш сонголт байж болох ч яаралтай сэргэх хэрэгтэй үед тус болох бүтээгдэхүүн юм. Үйлчилгээ нь ерөнхийдөө кофеноос огт дутахааргүй. Хүмүүс энергийн ундааг кофеноос илүү түгээмэл хэрэглэдэг гэсэн судалгаа ч байдаг аж.

Дасгал хөдөлгөөн

Биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн, сунгалтын дасгал нь эрүүл мэндэд маш сайн нөлөөтэйн дээр ядарч сульдсан үед сэргээх ид шидтэй. Үүний шалтгаан нь дасгалын ачаар хүний цусны эргэлт идэвхждэг бөгөөд бүхий л эд эс сэргэж ирдэг байна. Энэ үед таны санаанд кофе огтхон ч орж ирэхгүй гэдэгт мөрийцсөн ч болно.

Ус

Хүн хоолгүйгээр бүтэн сар амьд явж чадах бол усгүйгээр гурав хоноход ч бэрх. Хүний биеийн дийлэнх хэсэг уснаас бүтсэн учраас ядарч зүүрмэглэсэн үед аяга хүйтэн ус уучихад боломжийн сайхан сэргэдэг. Түүнчлэн дан уухаар зогсохгүй хүйтэн шүршүүрт орох нь биеийг цочроож хичнээн сайхан сэргэлэн цовоо болгодгийг та мэднэ шүү дээ.

bunny.mn-c

2016-10-17T22:47:31+00:00 2015 оны 03-р сарын 13|Зөвлөгөө|

Leave A Comment