Талхны тухай товчхон

Home/Зөвлөгөө/Талхны тухай товчхон

Талхны тухай товчхон

breadТалх нь гурил буюу  хөх тарианы гурил зэргийг усисгэгчдавс зэрэгтэй хольж зуурсан  хөрөнгийг исгэжбарьсан хүнсний бүтээгдэхүүн юм. Мөн жигнэхшарах зэрэг аргаар талх барьж болдог. Түүнчлэн үзэмсамар зэргийг хөрөнгөндөө хольж, ороож, дээр нь тавьж барих боломжтой. Хөрөнгөө нимгэн түрхэж барьдаг, хоолны сода хольж барьдаг талх нь исгэгч хэрэглэлгүйгээр хийж болдог байна. Талх нь хүн төрөлхтний гол хоолны нэг юм.

Талх хэрхэн үүссэн бэ?

Эртний хүмүүс буудайг үр тариа чигээр нь хүнсэндээ хэрэглэдэг байсан бөгөөд улмаар чулуун дээр тавьж, чулуугаар нүдэн бяцлаад устай хольж чанан, зутан хэлбэртэй болгон идэж эхэлсэн байна. Түүнийг шарвал амт чанараа удаан хадгалдаг болохыг мэдэж, шарах болсон нь анхны талх гэгддэг бөгөөд эртний Месопотамид МЭӨ 6000 жилийн үеэс буудай тариалдаг байсан тул тэр үед талх үүссэн бололтой. Тэр үеийн талханд исгэгч мөөгөнцөр нэмдэггүй байсан тул хөвсгөр биш, хавтгай, хатуу зүйл байсан гэж үздэг.

Зутанг тэр чигээр нь хэдэн өдөр байлгавал, исгэгч мөөгөнцөр болон сүүн хүчлийн нян наалдан, аяндаа исч、гашуун амттай хөрөнгө бий болно. Түүнийг анх муудсан зүйл хэмээн үзэж хаядаг байсан боловч хаялгүй шарсан нь идэж болохоор үл барам хөвсгөр зөөлөн болохыг олж мэдсэнээр иссэн талх бий болжээ. Эртний Египтэд МЭӨ 2000 оны үед аль хэдийн иссэн талхыг мэддэг байв.

Талхыг анх овъёосоор хийдэг байсан боловч улаан буудайн талх нь илүү амттай учир аажмаар ихэнх талхыг улаан буудайн гурилаар хийдэг болжээ. Мөн исэлдлийг түргэсгэхийн тулд исгэгчийг нэмж өгөх болсон байна.

Эртний Ромд бүр талхны мухлагууд хүртэл бий болжээ. Помпей хотод хийсэн археологийн малталтаар тэр үеийн талх илэрсэн байдаг. Тэр үед чулуун тээрмээр буудайгаа тээрэмдэж, гурил болгодог байсан аж. Ерөнхийдөө талх хийх арга нь дундад зууныг хүртэл бараг өөрчлөгдөөгүй юм.

Харин Пийшин бий болсноор талх барих технологи маш хурдан хөгжиж, төрөл бүрийн талх бий болон, өндөр хүчин чадалтай талхны үйлдвэрүүд босчээ.

2016-10-17T22:49:40+00:00 2013 оны 07-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment