Талхны таван чадвар 2-р хэсэг

//Талхны таван чадвар 2-р хэсэг

Талхны таван чадвар 2-р хэсэг

bread2Талх бол гоо сайханч

Халуун сүү, зүсэм талх батгыг эмчилдэг. Дааврын өөрчлөлтөөс болж хүний арьс тослогдох  нь элбэг тохиолддог.Тослогийн хэмжээ ихэссэнээс арьсан дээр батга, хатиг гардаг. Хүмүүс гэрийн нөхцөлд буруу харсан толгойтой батга, идээт хатигийг хагалж эмчлэхийг оролдох нь бий. Хэрэв толгойг нь гаргаж чадахгүй бол бохирдож идээт үрэвсэл үүсдэг. Толгой нь цаашилсан батганд халуун сүү, зүсэм талх нь ариутгалын тосон түрхлэгээс илүү үйлчилгээ үзүүлдэг.Энэ аргыг дэлгэрэнгүй танилцуулбал хэдэн халбага сүүг хайруулын тавганд хйиж халаан сүүндээ зүсэм цагаан талх хийнэ. Дараа нь талхыг алган дээрээ тавьж бага зэрэг шахан илүүдэл сүүг гаргана. Бэлэн болсон талхыг батга болон хатгин дээрээ халуун жин маягаар тавьж даавуугаар бооно.

Талх бол цэвэрлэгч

Таны гэрийн болон албан газрын хананд тостой гар, хурууны ором тогтсон ч та хэрхэн арилгахаа мэдэхгүй байна уу? Үүнийг ганцхан зүсэм талхаар хялбархан арилгаж болдог байна.

Талх бол тэжээл

Хөөрүүлсэн сүүг талхтай хольж өгвөл тэжээллэг хоол болно. Сүү цагаан идээ нь эрүүл мэндэд ашиг тустай. Хүүхдэд буцалгаж хөөрүүлсэн сүүг талхтай хамт өгвөл тэжээллэг үйлчилгээтэй байдаг. Хүүхдийн гэдэс дотрыг хямраахгүйн тулд бэлтгэсэн сүү, талхтай нухшаа хэт халуун бас хүйтнээр өгч болохгүй. Халуун нь +40, хүйтэн нь +12 хэм байхад хамгийн тохиромжтой. Нэг наснаасаа эхлээд хүүхэд каша идэхийн хажуугаар салат, жижиглэж үрээгүй ногоотой шөл, зүссэн жимс ногоог идэх боломжтой болдог .Өдөр тутмын хоолны цэс шинэ төрлөөр улам баяжиж байх шаардлагатай. Тиймээс талх таны хүүхдэд юугаар ч орлуулашгүй хямд тэжээл юм.

TV ZONE сэтгүүл № 271

2016-10-17T22:49:40+00:00 2013 оны 07-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment