Талхны таван чадвар 1-р хэсэг

//Талхны таван чадвар 1-р хэсэг

Талхны таван чадвар 1-р хэсэг

Bread (1)Хүн төрөлхтөн одоогоос 15 мянган жилийн тэртээгээс талхыг хоол хүнсэндээ хэрэглэж  ирсэн түүхтэй. Талханд өөх, тос, уураг, нүүрс, усамин дэм, эрдэс давс зэрэг хүний бие махбодид зайлшгүй хэрэгтэй чухал нэгдлүүд агуулагддаг.Талх идэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэж хоолыг түргэн боловсруулах нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь түүний найрлага дахь эслэгтэй холбоотой юм. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд хоолонд эслэг дутагдсанаас мухар олгойн үрэвсэл, бүдүүн гэдэсний ургацаг, хавдар гэх мэт өөрчлөлт, өвчлөлүүд илэрдэг байна. Түүнчлэн талх хүнс болохоос гадна олон талын ач холбогдолтой. Тиймээс танд талхыг хэрхэн хэрэглэх талаархи зөвөлгөөг хүргэе.

Талх бол хоол

Талх нь хийсэн гурилын зэрэглэл, дугаараас шалтгаалан харилцан адилгүй байдаг. Нэгдүгээр зэрэг ба дээд гурилаар хийсэн талханд  уураг 4.7-8.3 хувь байхад 2 зэргийн гурилаар хийсэн талханд уураг нь 2 дахин их агуулагддаг. Талханд цардуул 30-40 %, чихэр 1,3-3% байдаг ба В –ийн төрлийн аминдэмээр баялаг юм. Өдөрт 500гр улаан буудайн гурилан талхыг хэрэглэвэл зохих В1 аминдэм 68%, В2 аминдэм 28%, РР аминдэм 82% хангадаг. Түүнчлэн их хэмжээний эрдэс бодисууд тухайлбал кали, хүхэр, кальци, магни, натри, фосфор, төмөр, зэс, иод, фтор зэргийг агуулна. Эдгээр нь нэг талаар хоол тэжээл болж, нөгөө талаар эмчилгээний үр нөлөөг үзүүлдэг гэнэ. Талхыг аль болох шинээр нь өөрөөр хэлбэл зуухнаас гарсны дараа 3-4 цагийн дотор идэх нь эрүүл мэндэд тустай. Үйлдвэрээс гараад 3-4 хоног болсон талхыг хэрэглэх нь сөрөг нөлөөтэй. Хатсан талх боловсрохдоо удаан бөгөөд ходоодны шүүсийг ихээр шаардаж боловсордог тул ходоодонд хортой.

Талх бол эмч

Элэг, бөөрний өвчтэй хүмүүс давсгүй буюу натри багатай талх хэрэглэх нь зохимжтой. Учир нь натри нь бие махбодиос усыг гарахад саад болдог аж.  Мөн үүнээс болж хаван үүсч болно. Өтгөн хатдаг бол хүнсэндээ хивэг мөн арвай буудайтай талх хэрэглэвэл зохино. Хүнсний ширхэглэг бодис нь ходоодны шүүсний хэт хүчиллэг байдлыг дарж  12 нугалаа гэдэсний өвдөлтийг дардаг. Гоньдтой талх мөн биед сайн нөлөө үзүүлдэг. Учир нь ийм талх булчин чангарлыг зогсоож гэдэс дүүрэхийг бууруулах эфирийн тостой. Чихрийн шижин өвчтэй хүмүүст хөх тарианы талх сайн. Энэ нь цусан дахь сахарын түвшинг нэмэгдүүлдэггүй. Цагаан талхнаас бусад төрлийн хар бор гурилын талх тохирно.

TV ZONE сэтгүүл №271

2016-10-17T22:49:40+00:00 2013 оны 07-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment